3o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-05-21 09:44:55

Хонь - (3/21-4/19) 

Олон жижиг таагүй асуудалтай холбоотой өдөр. Аливаа ажил гүйцэтгэхэд анхаарал, болгоомж хэрэгтэй. Бүх зүйлд шийдэмгий бай. Санаачлагыг гартаа ав. Хэдийгээр гүйцэтгэхэд хүнд байсан ч аливаа ажилд ханцуй шамлан ор. Эхэлсэн ажлаа бүү орхи. Ойр дотнынхонтойгоо харьцаагаа бүү тасал. Осол гэмтэл авах магадлал өндөр байна. Хурц иртэй багажнаас болгоомжил. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өндөр байх болно. 

Үхэр - (4/20-5/20) 

Өнөөдөр зарим тань анх удаагаа үр дүн ашиг орлого олохын төлөө бус өөртөө таашаал авахын тулд ажиллана. Хэдийгээр дарга чинь танд таагүй хандаж байсан ч таны хөдөлмөрийг зохих ёсоор үнэлнэ. Цаашид өөрийн нэр хүндийг эрсдэлд бүү оруул. Шинээр эхэлж буй ажлаа санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд сайн төлөвлөж, тунгааж хийгээрэй. Амралтаа гэр бүлийн хүрээнд болон ганцаараа өнгөрүүлэхийг хичээгээрэй. 

Ихэр - (5/21-6/21) 

Таны илэн далангүй, энгийн байдал амжилт гаргахад нөлөөлнө. Энэ өдөр Ихрийнхний нэр хүнд, алдар хүнд өсөхөд бүх зүйл нааштай нөлөөлнө. Уран бүтээл туурвидаг ихрийнхний хувьд таатай өдөр. Энэ өдөр зорьсон зорилт тань хүргэхэд туслах хэрэгтэй мэдээллийг олж авна. Санхүүгийн ажил лагаа хүсэн хүлээсэн ашгийг авчрахгүй. Та амьдралын төлөвлөгөөгөө ихээр засах болох нь. Таагүй байдалд өнөөдөр хялбараар ханд, үйл явдлын таагүй явц нь сайн зүйлийн эхлэл болно. 

Мэлхий - (6/22-7/22) 

Үдээс хойш гэр бүлийн амьдрал маргаантай. Гэрийн ажил үүргийн хуваарилалтаас болж муудалцана. Зарлагын тал дээр санал зөрөлдөнө. Гэр бүлийн төсвөө хамтран хий. Тэгвэл харилцан гомдоллож үг хаялцахгүй. Бичиг цаас, ажил хэргээ цэгцэлж засварын ажил эрхлэхэд тохиромжтой. Гэр бүлдээ тайван байдал тогтоож, ханьтайгаа зөвшилцөж нөхөрлөлийн харилцаа тогтоох оролдлого гарга. Аян замд гарах, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Мөн хоолны хордлого болохоос сэргийл. Их ажиллах, эрүүл мэндийн байдлаа үл хайхарснаас болж мэдрэлийн ядаргаа тусч, өвчилж болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд санхүүгийн том алдагдал нүүрлэх төлөвтэй. 

Арслан - (7/23-8/22) 

Амгалан тайван байдал, шударга ёс, гоо сайхан давамгайлах хандлагатай өдөр. Сэтгэлийн дотоод төвлөрөл хүчтэй байна. Шинжлэх ухааны ажил хийх, уран бүтээл туурвих, холын аянд явахад таатай. Аливаа санал санаачилга дэмжигдэнэ. Йог, цэг, дорнын бие хамгаалах урлагаар хичээллэж эхэл. 

Охин - (8/23-9/22) 

Ажил хэргийн хүрээ өргөжин тэлж, шинэ танил, найзууд амьдралд тань орж ирэх нь. Удирдлага, олон нийтийн байгууллага, хууль эрхийн байгууллагуудад хандахад таатай өдөр. Зөн билэг тань хүмүүсийг танихад, болгоомж, овсгоо, хянамгай байдал тань удирдлага, түшмэдтэй харилцан ойлголцлоо сайжруулахад тусална. Албан тушаал ахих сайхан боломж нээгдэнэ. Та тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд, нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Та өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол таныг хүмүүс хүндлэхгүй. Ямар нэгэн асуудалд өөрийнхөө байр сууринаас битгий ханд. Таны ажил хэрэг сайн болсон ч таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Танд тулгарсан асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй. Хариуцлага гэдгийг ухамсарла. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлө. Хамаатан саднуудын асуудлаас болоод оюуны болон материаллаг дэмжлэг тэдэнд үзүүлнэ. Ямар нэгэн ажилд сахилга бат хэрэгтэй шүү. Хайрттайгаа маргалдахгүй байхыг хичээ. 

Хилэнц - (10/23-11/21) 

Хувийн харьцаанд хүндрэл гарах магадлал өндөр байна. Удаан хугацааны туршид таагүй байдал байсан хүнтэйгээ муудалцах бөгөөд түүнд та ялагдах болно. Гэхдээ энэ нь таны буруу байсан гэдгийг та ойлгох хэрэгтэй. Таны дур булаам байдал, шаргуу зоригтой байдал өндөр үр дүн гаргахад тань тусална. Үйл явдлыг яаравчлах хэрэггүй таны амжилт удаан хугацаанд биеллээ олох болно. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал гарахгүй. 

Нум - (11/22-12/21) 

Зорилго чиглэлтэй холбоотой зөрчил хурцадна. Та үүнийг шийдэхэд оролцож тэр ч бүү хэл хэрүүл маргааны төвд орно. Сэтгэл дундуур байгаа хүмүүсийг тайвшруулна. Дараа нь өөрийн байр сууриа хатуу итгэлтэй хамгаал. Олсон амжилт таны хувьд хэсэг хугацаанд, ирэх сарын өмнө үтэр түргэн ирэх сэтгэгдэл мэт хадгалагдан үлдэх болно. 

Матар - (12/22-1/19) 

Өнөөдөр та шинэ нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Энэ өдрийг юу ч төлөвлөлгүй тайван эхлэх нь өлзийтэй. Учир нь төлөвлөсөн зүйл биелэхгүй. Мэдээлэл ба үйл явдлын урсгалд баримжаагаа олоход танд түвэгтэй байх болно. Сэтгэл санаа, мэдрэмж, үйл хөдлөл эмх замбараагүй байх болно. Мартамхай салан задгай болох магадлалтай. 

Бумба - (1/20-2/18) 

Найз нөхөдтэйгөө уулзах, ирээдүйтэй шинэ танилуудтай болоход таатай өдөр. Шинэ нөхөрлөл бий болж, магадгүй. Зөвхөн хялбар ахуйн ажлыг хийх хэрэгтэй. Биеийн байдал муудаж магадгүй, гэмтэж болзошгүй. Өөртөө өндөржүүлсэн анхаарал тавих хэрэгтэй. Уран бүтээлээр ажиллах нь дотоод нээлтэнд хүргэж эсвэл нэмэлт орлогын эх үүсвэрийг зааж өгнө. Таагүй мэдээ сонсож болно. Түүнийг тайван сэтгэл хөдлөхгүй хүлээж ав, удахгүй бүх зүйл байрандаа орно. Шалгалт өгөх гэж буй оюутнуудад аз тохиох өдөр. 

Загас - (2/19-3/20) 

Сарын эцэс хүртэл магадгүй та гэрийн бараа ховор харах нь холын хамаатнууддаа зочлох, байнгын албан томилолтууд таныг гэр орноос тань хөндийрүүлэх нь. Гэр бүлээ үлгэр жишээ байлгахын тулд боломжтой бүхнийг хий. Энэ нь заавал гэртээ ихэнх цагаа өнгөрөөхийг хэлэхгүйг та мэднэ. Гэр бүлийн дулаан уур амьсгал, хувийн амьдрал тань таатайгаар өөрчлөгдөх, шинэ танилтай учирна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment