Энэ сарын 21-25-нд Улсын нэгдсэн төв эмнэлэгт цусны зохиомол эргэлтийн нөхцөлд хавхлаг солих, тосгуур хоорондын таславчийн цоорхой нөхөх, титэм судас сэргээн засах мэс засал хийх гэж байна. Ингэснээр тус эмнэлэгт зүрхний хагалгаа хийгдэж буй анхны тохиолдол болох аж.Энэхүү зүрх шилжүүлэн суулгах хагалгааг АНУ-ын Юта их сургуулийн баг, Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран гурваас дөрвөн хүнд хийхээр болжээ. Юта их сургуулиас ирэх баг долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зүрхний мэс заслын эмч, мэдээгүйжүүлгийн эмч, перфузлогич, бусад албаныхан багтсан байна.
Нэгдүгээр төв эмнэлэгт анх удаа зүрхний мэс засал хийнэ
2018-05-21 14:37:00