"Монголын Эдийн засгийн чуулган 2018" эхэлээ. Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлллээ. Мөн Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат"Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт илтгэл тавьж байна.
Өнөөдрийн хэлэлцэх сэдвүүдэд:
- Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого,
- Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү,
- Монгол Улсын брэндинг,
- Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт,
- Цахим шилжилт ба блокчэйн,
- Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр салбар хурлууд болно.
Эдийн засгийн чуулган - 2018 хурлын төгсгөлд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурахаар хөтөлбөрт тусгаад байна.
Мөн форумын төгсгөлд Ерөнхий сайд асуудлыг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хийх ажлыг танилцуулна.