18o
Улаанбаатар хот
mobile menu

Банкны хяналт шалгалтын хороо анхны хурлаа хийв

2018-05-22 16:05:00

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн дагуу Монголбанкны бүтцэд “Банкны хяналт, шалгалтын хороо” байгуулагдсан бөгөөд өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-ны өдөр тус хороо анхны хуралдаанаа хийлээ.

Хуулийн дагуу Банкны Хяналт, шалгалтын хороо нь банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргадаг. Үүнд:

  • Банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд заасны дагуу зохицуулах, банкинд авах албадлагын арга хэмжээтэй холбоотой дүрэм, журам, заавар, аргачлал, бусад шийдвэрийн төсөл
  • Банкинд хийсэн хяналт шалгалтын тайлан 
  • Банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуульд заасны дагуу банк, Хадгаламжийн даатгалын корпорацид зээл олгох санал зэрэг болно. 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж, батлагдсан бөгөөд тус хуулийн дагуу Монголбанк нь дэргэдээ Мөнгөний бодлогын хороо, Банкны хяналт шалгалтын хороотой байхаар зохицуулсан. Ингэснээр Монголбанк олон улсын жишгээр Мөнгөний бодлого болон банкны хяналт, шалгалттай холбоотой аливаа шийдвэрийг хамтын удирдлагын зарчимд суурилан гаргаж байхаар болсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment