3o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны эхний улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ

2018-05-24 09:04:00

Монголбанкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Тус мэдээллээр дараах тоон үзүүлэлтийГг онцолсон юм. Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг байна. Үүний 1.9 хувийг чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн нь 2.3 хувийг эзэлж байгаа аж. Өнгөрсөн онуудад чанаргүй зээл өсөх хандлагатай байсан ч эдийн засаг сайжирснаар 2017 оны аравдугаар сараас хойш ипотекийн зээлийн чанар тогтворжиж эхэлсэн гэдгийг албаныхан онцоллоо. Ялангуяа хугацаа хэтэрсэн зээл илт буурсан байна. Орон нутгаар авч үзвэл, хамгийн их чанаргүй зээлтэй аймгаар Увс аймаг тодорсон бол Дундговь аймагт хамгийн бага үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн сард 50.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гаргасан байна.  Нийслэлд өнгөрсөн сард нийт 44.1 тэрбум төгрөгийн зээл гарсны 30.5 тэрбум төгрөг нь Дээрх хоёр дүүрэгт байршилтай орон сууцыг худалдан авахад зориулжээ.Орон сууцны зээлтэй нийт иргэний тоо 93 мянгад хүрсэн байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд 680 иргэн ипотекийн зээл авчээ. Нийт зээлдэгчдийн 40.6 хувь нь 18-25, 35.9 хувь нь 25-35 насныхан байна. Нийт зээлийн 80 орчим хувийг 18-35 насныхан авчээ. 2017 оны аравдугаар сараас орон сууцны үнэ өссөн үзүүлэлт гарсан байна. 

Харин Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16.2 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөнгөний урсгал 30 хувиар нэмэгджээ. Тэр дундаа нийт хадгаламж 144.5 тэрбум төгрөгөөр өссөний 55 хувийг төгрөгийн хадгаламж эзэлж, ам.долларын хадгаламж буурсан байна. Энэ үзүүлэлт Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ бага ч гэсэн өссөнийг илтгэж байна гэдгийг тус банкны эдийн засагчид онцолжээ.Манай улсад энэ оны эхний улиралд 574.9 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Үүний дийлэнх нь уул уурхайн салбарт чиглэжээ. Харин төлбөрийн тэнцэл 42.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.   Банкуудын иргэдэд олгосон нийт зээл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 14.4 их наяд төгрөгөөр тоологдож байна. Үүний 8.4 хувийг чанаргүй зээл, 6.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байна. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment