Баярын өдрүүдэд хамгийн их завгүй байдаг хүмүүс бол урлагийнхан тэр дундаа хошин урлагийнхан билээ. Үзэгчиддээ үргэлж инээд хөөр бэлэглэж байдаг хошин урлагийн жүжигчид өнөөдөр Сар шинийн золголтоо хийлээ. Сар шинийн өдрүүдээр цэнхэр дэлгэцээр бидэнтэйгээ уулзахын тулд өнөөдөр золгож, телевизийн нэвтрүүлэг хийсэн байна.