20o
Улаанбаатар хот
mobile menu

Өвдөлт мэдэрдэггүй гэр бүлийн хачирхалтай хувь заяа

2018-05-26 11:00:00

Италийн нэгэн гэр бүл маш ховорд тооцогдох генийн өөрчлөлттэй бөгөөд тэдний дархлааны систем нь ямар ч өвчнийг бүрэн тэсэж гарах чадвартай ажээ. 52 настай Летиза Марсилид энэ шинж тэмдэг хүүхэд байхад нь илэрчээ. Түүний яс нь хугарсан ч огт өвддөггүй бөгөөд гэр бүлийнх нь таван хүн ийм генийн өөрчлөлттэй юм.

Өвдөж шаналахгүй ямар сайхан юм гэж бодож болох ч үнэндээ бол тийм биш гэнэ. Өвдөлт бол хүнд учирч байгаа аюулын дохио юм. Өвддөггүй бол хүн түлэгдэх, маажуулахыг огт анзаардаггүй, харин заримдаа илүү ноцтой гэмтлийг ч мэдэхгүй байсаар үхэж ч мэднэ. Жишээлбэл, Летика хатагтайн хүү 21 настай Бернардо дугуйнаас унаж гэмтэхдээ ямар ч өвдөлт мэдрээгүй байна. Дараа нь эмч нар түүний шагай мултарч, яс нь хэд хэдэн газар цуурсныг мэджээ. Мөн охин Мариа Элена байнга халуун цай ууж, амаа гэмтээдэг гэнэ.

Лондонгийн их сургуулийн доктор Жэймс Фокс "Бид энэ хүмүүс яагаад өвчин мэдрэхгүй байгааг олж тогтоох гэж хичээж байна. Тэдний мэдрэлийн эсүүд нь үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн үг юм. Хэрэв үүний нарийн учрыг олчихвол өвчтөнүүдийг мэдээ алдуулах шинэ аргыг нээж болно" хэмээн BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Дэлхий дээр 100 орчим хүн ийм синдромоор шаналж байгаа гэсэн баримт бий. Эдгээр хүмүүсийг судалж үзэхэд "ZFHX2" хэмээх өвөрмөц ген илэрчээ. Энэ генийг нь хулгана дээр туршиж үзэхэд мөн өвчин мэдрэхгүй болж өсч байсан нь тогтоогдсон байна. Тиймээс судалгааг дахин үргэлжлүүлэхээр шийджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment