8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-05-30 13:07:19

ХОНЬ (3/21-4/19)

Олон янзын хүмүүстэй уулзалт яриа хийх болно. Хуучны анд нөхөд нийгмийн дээд давхаргын нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалт онцгой ач холбогдолтой байна. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна Энэ өдөр танд тавих арилжаа наймааны саналыг хүлээн ав. Танд амжилт ашиг авчирна.

ҮХЭР (4/20-5/20)

Аливаа асуудлыг мэдээллийн суурь дээр үндэслэн шийдвэрлэнэ. Өөрийн энергиэ төвлөрүүлж чадвал бүх зүйлс хялбар байх болно. Ирээдүйд ямар чиг хандлагаар хэрхэн ажиллах талаар мэдрэмжээ авч чадна. Зохион байгуулах болон биеэ даан ажиллаж чадвар тань энэ үед эхлүүлсэн шинэ бизнесээсээ их хэмжээний ашиг хонжоо олоход тусална. Ахимаг насны хамаатан садангууддаа өөрийгөө алт шиг үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдрүүлэх болно. Хүмүүс таны өөртөө итгэлтэй байдал, дотоод сэтгэлийн сайхныг мэдэрнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны сурч мэдсэн зүйл одоо л танд хэрэг болно. Энэ нь таны амьдралын хэв маягийн тэнцвэрийг сайн хадгална. Бусадтай хамтарч ажиллах нь та хоёрын аль алинд нь ур чадвараа хөгжүүлэх сайхан боломжийг олгоно. Таны хувьд усанд сэлэх, фитннессээр хичээллэх нь цагийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрөөх арга юм. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, зарах тохиолдолд ашигтай байна. Ухаалаг ахмад хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөөнүүд ирээдүйд болох олон алдаанаас сэргийлэхэд тусална.

МЭЛХИЙ (6/22-7/22)

Өнөөдөр таны хувьд ямар ч онцгой үйл явдал болоогүй байсан ч та амьдралын том зорилтуудаа биелүүлэх явцдаа том ахиц гаргана. Та олон нийтийн өмнө ярих илтгэх эсвэл шагнал хүлээн авах болсноор хэлэх үгээ бэлдэх шаардлага гарч магадгүй. Хэлэх гэсэн зүйлээ л хэл сэдвээсээ бүү хазай. Та хамтран ажиллагчтайгаа ашигтай гэрээ хэлэлцээр болон албан тушаалын төлөө өрсөлдөж болзошгүй. Энэ нь хэдийгээр танд айдас төрүүлж байж болох ч танд энэ сорилт урам зориг төрүүлэх болно.

АРСЛАН (7/23-8/22)

Өнөөдөр таны тэвчээр ухааныг сорьсон олон асуудал гарч ирэх болно. Та хэт их ажлын ачааллаас болж нэлээд их ядрах бөгөөд үүний хажуугаар та нэлээд их арга хэмжээнд оролцох ёстой болно. Ямар ч асуудал гарсан тэвчээртэй байхыг зөвлөж байна. Ингэж чадвал таны стресс багасч ажлаа үргэлжлүүлэн хийх чадвартай байх болно. Мөнгө санхүүгийн байдал сайжирна. Танд өртэй байсан хүн өрөө өгч магадгүй. Эсвэл таны цалин нэмэгдэх бөгөөд амжилттай бизнесийн хэлэлцээр нэлээд ашиг авчрах болно.

ОХИН (8/23-9/22)

Нэгэн зэрэг хэтэрхий олон юмыг зэрэг амжуулахыг оролдох тусам сэтгэл санаагаар байнга тавгүйтнэ. Хэрвээ хувиараа бизнес эрхэлдэг бол зээлдэгчдээс мөнгөө авахын тулд нэлээн хүчин чармайлт гаргах бөгөөд сар тутмын төлбөрөө хэрхэн зохицуулах зэрэгт санаагаа зовно. Тиймээс хугацаанд нь төлдөггүй тэдгээр хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү ай. Залуу хосууд ирээдүйн талаар бодож эхлэх буюу хосууд сонирхлоо шинээр сэргээхэд төгс орчин бүрдэнэ. Оройг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа хүүхэдтэй хосууд өвөө эмээгээс нь тусламж гуй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Улиг болсон хүнд суртал, удаан эхлэлийн дараа таны бизнес хүнд цохилтонд орно. Олон жижиг сажиг ажил, хэлэлцүүлгийг хойш тавих хэрэггүй. Удаан хугацаанд гаргасан таны хичээл зүтгэл санхүүгийн ашиг орлого авчирна. Этгээд сонин бүтээгдэхүүнтэй газарт хөрөнгө оруулалт хийх нь өнгөрсөн үеэс илүү дамын наймаа хийх боломж олгоно. Бүх бодит байдлыг үнэлж дүгнэн өөрийн дотоод мэдрэмжээрээ цааш яв. Аливаа асуудлыг ярилцаж, сонсоход бэлэн бай. Энэ нь танд төсвөө хянах, шан харамж авах, өөрт байгаагаа үнэлэх боломж олгох болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Энэ өдөр түр зуурын зугаатай байдалд татагдсан ч ажлаа хийнэ. Бусдыг урамшуулж хамтдаа урагшаа яв. Ажил дээрээ тайван байдлыг бий болго. Харилцаа холбоотой чухал хүнээс дуудлага, мэйл зэрэг ирнэ. Ажлаа эрт дуусгаж өөртөө цаг гарга. Та хайртай хүнтэйгээ хамт байхыг хүснэ. Гэвч удаан үргэлжлэх харилцаа найдваргүй байна.

НУМ (11/22-12/21)

Удирдах авьяасаа бусдад харуулах боловч зан байдлаа хянах хэрэгтэй. Аливаад бодитой хандаж чадвал та сайн байна. Гэр бүлийн амьдрал болоод ажил төрлөө тэнцвэржүүлэхийг хичээнэ. Гэхдээ хань нөхрөө жаргалтай байлгаж чадвал бусдын учир яваандаа олдоно. Ажил тань хичнээн давчуу, чухал байсан ч үргэлж холбоотой байж, халамжилж байгаагаа мэдэгд. Хэдий энэ нь өчүүхэн зүйл юм шиг санагдах боловч чухал юм. Оройны уулзалтуудаа цуцалж түүний оронд хайрттайгаа цагийг өнгөрүүл.

МАТАР (12/22-1/19)

Энэ үед засвар хийхэд тааламжтай. Заримдаа бид хүмүүсийн хийж байгаа зүйлд анхаарал хандуулдаг бас тэдний хийж байгаа зүйлийг үнэлэхгүй тохиолдол байдаг. Иймээс анхаарал хандуулж гэр бүлтэйгээ хамт байж болох юм. Хувийн харьцаагаа хянаж, гэр бүлийнхэндээ эерэг бодол төрүүлэх хэрэгтэй. Мөн энэ өдөр ашиг хонжоо, ирээдүйн баялаг тань нэмэгдэнэ. Элдэв хов живийг намжааснаар ажил тань бүтнэ.

ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр бүхнээс илүү байж мэднэ. Энэ өдөр хийх ажлаа урьдчилан төлөвлөснөөр ажил уулзалтуудаа дарааллын дагуу болгож чадна. Ажил хийдэг ээжүүд хүүхэд болон итгэл хүлээхээргүй тэдний асрагчтай ажлынхаа хажуугаар учраа олох хэрэг гарна. Өөрийнхөө найдвартай найзаас тусламж гуй. Эсвэл ойрын хамаатнууд танд тус биш ус болно.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр бүх зөвлөгөө яг байгаа онож чадахгүй. Ямар нэгэн зүйлд урам хугарах байдал зарим хүмүүст тохиолдож болзошгүй. Гэхдээ та сэтгэлээр унахгүй. Ажлын талбарт их завгүй байна. Гэрт асуудал гарна. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуул.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment