8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-06 09:30:22

ХОНЬ - (3/21-4/19) Юу ч хийсэн хялбар байхгүй. Ажилдаа хангалттай цаг зарцуул, эцсийг нь үзэхийн төлөө шийдэмгий байх хэрэгтэй. Хамт ажиллагч таагүй яриагаар сэтгэл санаа тавгүйтүүлэхийг оролдож магадгүй. Их мөнгө зээлүүлэхээс өмнө сайн судал. Хөнгөн хуумгай эсвэл хэт үрэлгэн байдалдаа дараа гэмшиж магад, иймээс дэлгүүр бүү хэс. Мөнгө олох дээр анхаарлаа хандуул.   

ҮХЭР - (4/20-5/20) Та энэ өдөр илүү тайван амгалан сэтгэл хангалуун байх бололтой. Гэр бүлийн халуун дүлаан уур амьсгал бүрэлдэнэ. Хайртай хүнтэйгээ хамт хүнсээ цуглуул. Харин дараа нь зарлагаа тооц. Сугалаанд азтай байх магадлал өндөр байна. Ажилдаа хэт улайран зүтгэхийн оронд чухал зүйлд л анхаар. Ахуй соёл өөр хүмүүстэй уулзахдаа сонирхолтой зүйл олж харна. Хууль зүйтэй холбоотой асуудалд анхааралтай бай. Амралт зугаалгаар явах үедээ хангалттай бэлэн мөнгөтэй яваарай. 

ИХЭР - (5/21-6/21) Та ямар ч асуудлыг шийдвэрлэх авьяастай бөгөөд яг одоо ямар нэг зүйл болоход хариу арга хэмжээ авахад хамгийн тохиромжтой. Таны зорилго маш тодорхой. Танд урт хугацааны төлөвлөгөө гаргахад тусална. Зүрх сэтгэлээ дагаж, шаргуу ажиллах хэрэгтэй. Хамтрагчдаа бүх ажлаа даатгах хэрэггүй тэд таныг яаж ч хөөдөж мэднэ. Аливаад хариуцлагатай байж, хурдан хийхийг хичээ. Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл таны орлогыг өсгөх болно. 

МЭЛХИЙ - (6/22-7/22) Хоолны дэглэмдээ анхааралтай хандвал зохино. Өнөөдрийн хувьд хэлэх үг, ааш зангаа хянаж байх нь чухал. Таны хувьд бусадтай тэрсэлдэх биш харин тэдэнтэй хамтран ажиллахыг чармайх цаг ирж байна. Харилцан ойлголцохыг хичээ. Ажлын хувьд бүх талаар өрсөлдөөн үүсэх нь. Тиймээс бүх хүчин чадалаа дайчилж өрсөлдөх хэрэгтэй. Энэ нь таны ажлыг сайжруулж, оргил руу тэмүүлэхэд тань туслана. 

АРСЛАН - (7/23-8/22) Нэгэн хэвийн цагийн хуваариас ангижрах арга замыг эрж олоорой, Хэтийн төлөвөө харж чадахгүй байгаа нэгэнд таны уур бухимдал хүрэх бололтой. Та түүнд хариуг нь хэлж өгч болно. Хүний санааг хулгайлахыг тэдэнд бүү зөвшөөр! Өдрийн цагаар цэцэрлэгт очиж, хамгийн том модны дор сууж яагаад болохгүй гэж. Модны энергийг мэдэр. Та тогтсон хуваариас гажих тусам илүү сайхныг мэдрэх болно. 

ОХИН - (8/23-9/22) Хэрвээ хувиараа ажил хийхээр шийдсэн бол шийдвэр гаргахаасаа өмнө үүний сайн муу талыг эргэцүүлэн бодохыг зөвлөж байна. Хүүхдүүд тань танд урам зориг бэлэглэх бөгөөд цагийг аль болох хамт өнгөрүүлэхийг хичээ. Танд хийх дуртай олон зүйл байдаг учраас амьдралын тогтсон хэв маягаасаа салахыг хичээ. Хайртдаа зориулж онцгой зоог бэлдэх нь та хоёрын харилцааг бэхжүүлэхэд тустай. 

ЖИНЛҮҮР - (9/23-10/22) Өөрийгөө шинжихүй ба өөрийн хэрэг явдлаа үнэлэн дүгнэх нь асуудлуудаа хурдхан шийдвэрлэхэд туслана. Та өөрийн санасан зуйлээ эргэн хар. Хичээл, судалгаа хийснзэр өнөөдөр гол дүрд тоглоно. Шинэ ажил хайж байгаа бол хоёр дахь газартаа зөвшөөрөхөөсөө өмнө сайтар бод. Бизнест ч гэсэн хамаарна. Гэр бүлд тань асуудал үүснэ. Хэрэлдэхээсээ өмнө бие биенийхзэ бодол санапыг тайвнаар сонсох хэрэгтэй.   

ХИЛЭНЦ - (10/23-11/21) Өнөөдөр дуугүй Хилэнцүүд хүртэл маш их ярих болно. Зөв үг олж хэлэх амархан, ингээд ах дүү, хөрш, чухал хүнтэйгээ хэлэлцээрт хүрч чадна. Тэдэнд ч энэ байдал таалагдана. Бизнес болон хуулийн үйл ажиллагаа маш амжилттай, сайн. Та ядаргаатай санхүүгийн асуудалтайгаа ноцолдсоор гарз хохирол учрахаас өмнө ялгаж, цэгцэлж чадна. Хэрвээ та оюун бодлоо тайвшруулах хэрэгтэй бол спортоор хичээллэ, эсвэл биеийн хүч шаардсан ажил хий.   

НУМ - (11/22-12/21) Өнөөдөр та баяр баясгалантай, эрч хүчтэй, өөдрөг байна. Давуу тал болгон ашиглах гэж байгаа боломж бүрт болгоомжтой хандаарай. Санхүүгийн асуудалдаа бүтцийн өөрчлөлт хийж, өр зээл авахаасаа татгалзвал та амьдралдаа шинэ хуудсыг нээнэ. Ихэнх Нумууд хийх гэж байгаа зүйлээ сайтар мэднэ. 

МАТАР - (12/22-1/19) Өнөөдөр танд төрсөн сэтгэгдэл амьдралыг улам сонирхолтой болгоно. Хоёр хүн хэзээ ч адилхан байдаггүй. Санал солилцон маргалдах хэрэггүй. Таны ажилд болон гэр оронд амар тайван байдал ноёрхох ба ач холбогдолгүй маргааныг хойш тавь. Далайван буцаж байгаа нь таны хувьд будлиантай амьдралаа эргэн харах, дүгнэх боломжуудыг олгоно. Мөн нөхцөл байдлыг сайжруулна. Азын оддын давуу талыг ашигла. 

ХУМХ (1/20-2/18) Эрүүл мэнд бүрэн тогтвортой байна. Сэтгэл санаа, эрч хүч өндөр байна. Гадаад үзэмждээ анхаарал тавь. Нүүрээ цэвэрлэ, бага зэргийн гоо сайхны хагалгаа хийлгэхэд тохиромжтой. Болж буй нөхцөл байдлыг цоо шинээр харж мөн зөв шийдвэр гаргах болно. Сэтгэл санаа хэлбэлзэж болзошгүй. Танд зайлшгүй сайн унтаж амрах, архи дарснаас хол байхыг сануулж байна.

ЗАГАС - (2/19-3/20) Өнөөдөр хүн болгонтой учраа ойлголцох тийм ч амархан байхгүй тул дипломат байх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, найзууд эсвэл түншүүдтэйгээ зайлшгүй зөрөлдөх хэрэг гарна гэсэн үг. Бусадтай чалчих нь сайхан байх хэдий ч ажил дээрээ биш, дарга тань ойр хавьд байхгүй тохиолдолд эсвэл төлөвлөгөөнд тань байгаа чухал зорилго биелсэн үед л таатай байна. Тэтгэвэрт гарсан, эсвэл түр хугацаагаар ажлаасаа чөлөө авсан Загаснууд олон нийтэд туслаж амар амгаланг олж авна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл