8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалт болно

2018-06-09 11:45:00

Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын санаачилгаар “МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018” цуврал арга хэмжээний АНХНЫ буюу ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ.

Уг уулзалтыг хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулж байна. Уулзалтаар Монгол, Оросын бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар худалдааны харилцааг сайжруулах, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлох юм.

Эдийн засгийн чуулга уулзалтын нээлт:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ (тодруулж байна)
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин илгээлт уншина (тодруулж байна)
  • ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров үг хэлнэ

Монголын талаас байлцах хүмүүс:

  • Ө.Энхтүвшин – Шадар сайд
  • Д.Цогтбаатар – Гадаад харилцааны сайд
  • Б.Батзориг – Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  • Ц.Цогзолмаа - БСШУС-ын сайд
  • Б.Энх-Амгалан – УИХ-ын гишүүн
  • З.Энхболд – ЕТГ-ын дарга
  • С.Батболд – Улаанбаатар хотын захирагч
  • Б.Батцэцэг  - Гадаад харилцааны дэд сайд
  • Б.Дэлгэрмаа  - Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд

Оросын талаас байлцах хүмүүс: 

  • И.К.Азизов – ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
  • А.М.Бабаков – Холбооны зөвлөлийн гадаад хэргийн хорооны орлогч дарга

Модератор:

  • Б.Батцэцэг – Гадаад харилцааны дэд сайд

“Монгол-Орос: Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл” сэдэвт нэгдсэн хуралдаан 

Илтгэл тавих:

  • Д.Цогтбаатар – Монгол Улсын Гадаад харилцааны сайд
  • И.К.Азизов – ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд (тодруулж байна)
  • Б.Батзориг – Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
  • Д.В.Мантуров – ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд
  • Тюпанов А.А. – “Оросын экспортын төв” ХН-ийн гүйцэтгэх захирал

    Хэвлэлд мэдээлэл хийнэ ( Төрийн ордон, “Г” Танхим )
  • Б.Энх-Амгалан – Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • Д.Цогтбаатар – Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
  • Б.Батзориг- Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,
  • И.Е.Левитин – ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч
  • Д.В.Мантуров – ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд
  • И.К.Азизов – ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл