8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: Д.Трамп мэдээлэл хийж байна

2018-06-12 09:08:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна 


Дональд Трамп болон Ким Жон Ун нар хамтарсан баримт бичигт гарын үсэг зурлаа 

АНУ блон Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт үргэлжилж байна. Үдээс өмнө ганцаарчилсан болон өргөтгөсөн хэлэлцээр хийсэн АНУ, Хойд Солонгосын удирдагчид бусад төлөөлөгчдийн хамт үдийн зоог барьжээ.   Яриа хэлэлцээний үр дүнд хамтарсан баримт бичигт Дональд Трамп болон Ким Жон Ун нар гарын үсэг зурсан байна.  АНУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт хүлээж байснаас харьцангуй амжилттай явагдлаа хэмээн судлаачид онцолжээ. Харин дунд удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. 


Д.Трамп, Ким Жон Ун нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ганцаарчилсан уулзалт өндөрлөлөө. Улмаар  өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт эхэлж байна.  Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-аас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли нар оролцож байгаа юм байна. Харин Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль мөн тус хорооны орлогч дарга, Олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын гадаад хэргийн сайд Ри Ён Хо нар багтаж байна.


Хоёр тал цөмийн зэвсгийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ

АНУ болон БНАСАУ-ийн Төрийн тэргүүн нарын уулзалт үргэлжилж байна. АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудал тэртээ 30 жилийн өмнөөс эхтэй. Энэ санаачилгыг Ким Жон Уны өвөө болон аав нь гаргаж байсан удаатай. Гэхдээ АНУ-ын удирдагчдаас зөвхөн Дональд Трамп д энэ санаачилгыг урагшлуулахад тодорхой алхам хийсэн нэгэн билээ. 

Хойд Солонгосын зүгээс АНУ-тай харилцаагаа сайжруулах, хоригийг цуцлуулах, үүний хажуугаар аюулгүй байдлаа хангана гэж найдаж буй. Харин АНУ-ын Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахыг бүрэн шаардаж буй. 

Уулзалтын хамгийн гол зорилго нь, хоёр тал цөмийн зэвсгийн асуудлаар илэрхийлж буй байр сууриа нэгтгэх явдал юм. АНУ-ын Хойд Солонгосын цөмийн зэвсгээс татгалзахыг шаардаж буй. Харин Хойд Солонгос үүнийхээ оронд аюулгүй байдлыг нь хангаж өгөхийг шаардаж байгаа. Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзсан цагт АНУ хоригоо цуцалж, Хойд Солонгосыг сайн сайхан ирээдүй рүү хөтөлнө гэдгээ мэдэгдээд буй юм.


ШУУД: АНУ, Хойд Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт эхэллээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сентоза аралд хүрэлцэн ирээд байна. Тэдний уулзалт Капелла зочид буудалд өглөөний 9:00 цагт эхэллээ. АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт юм. Уулзалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар анх удаа гар барилцав. Төрийн тэргүүн нарын уулзалт 45 минут үргэлжлэх юм байна.  Дараа нь 1 цаг 30 минутын өргөтгөсөн хэлбэрийн яриа хэлэлцээ болох аж.  Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Америк-Умард Солонгосын харилцааг хэвийн болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хоёр орны тэргүүн нарын уулзалтыг Сингапурын Channel NewsAsia суваг шууд дамжуулж байна.

Үүний дараа үдийн зоог барих юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment