8o
Улаанбаатар хот
mobile menu

Дональд Трамп: Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул гэдэг ойлголт байхгүй болсон

2018-06-14 11:23:00

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 12-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзадт Сингапур улсад болсон билээ.  

 АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудал тэртээ 30 жилийн өмнөөс эхтэй. Энэ санаачилгыг Ким Жон Уны өвөө болон аав нь гаргаж байсан удаатай. Гэхдээ АНУ-ын удирдагчдаас зөвхөн Дональд Трамп д энэ санаачилгыг урагшлуулахад тодорхой алхам хийсэн нэгэн билээ. Хойд Солонгосын зүгээс АНУ-тай харилцаагаа сайжруулах, хоригийг цуцлуулах, үүний хажуугаар аюулгүй байдлаа хангана гэж найдаж буй. Харин АНУ-ын Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзахыг бүрэн шаардаж буй. 

Уулзалтын хамгийн гол зорилго нь, хоёр тал цөмийн зэвсгийн асуудлаар илэрхийлж буй байр сууриа нэгтгэх явдал юм.

АНУ-ын Хойд Солонгосын цөмийн зэвсгээс татгалзахыг шаардаж буй. Харин Хойд Солонгос үүнийхээ оронд аюулгүй байдлыг нь хангаж өгөхийг шаардсанд гэдгийг эх сурвалж мэдээллэсэн. 

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп эх орондоо газардмагц “Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул” гэж ойлголт байхгүй болсныг твиттер хуудсандаа зарласан байна. Тэрбээр  одоо Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюул гэж ойлголт байхгүй болсон. Ким Жон Унтай хийсэн уулзалт маш сонирхолтой, маш эерэг үр дүнтэй боллоо. Хойд Солонгосын ирээдүй сайхан харагдаж байна!” гэж бичжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment