8o
Улаанбаатар хот
mobile menu

#ББ цувралын 3-р ботийг 2018 оны нийт төгсөгчидөд бэлэглэнэ 

2018-06-14 16:11:00

Энэ онд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиа 43846 хүүхэд харин их, дээд сургуулиа 34700 оюутан дүүргэж байна. Жигүүрээ дэлгэж буй нийт ЕБС төгсөгчид болон амьдралын гараагаа эхлэж буй нийт оюутнууддаа ББ номын зохиогч Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баяр хүргэн #ББ цувралын гутгаар боть “ХАР ЦАГААН” ботийг үнэгүй бэлэглэхээр шийджээ. #ББ цуврал номын 1-р боть “Үг ухаан төрүүлдэг”, 2-р боть Ухаарал” нэрээр хэвлэгдэн гарч номын сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдан олон нийтэд хүрээд байна. Тухайн ном нь 10000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг бөгөөд тус цувралын “ХАР ЦАГААН” нэртэй гутгаар ботийг 2018 оны 6 дугаар сарын 15-с эхлэн www.baterdene.mn сайтаас үнэ төлбөргүй татан авч унших боломжтой боллоо.  Гар утаснаасаа татан авч уншихыг хүсвэл play store болон app store-с Baterdene гэж бичин хайж түүний  АПП-с үнэгүй татаж аваарай. Тус номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Амьдралын их далайд хөл тавьж буй дүү нартаа өөрийн оюуны бүтээлээ үнэгүй хуваалцаж буйдаа баяртай байна. Миний бичсэн үг залууст ухаарал, урам зориг, эрч хүч өгөх болтугай”гэж хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment