8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-15 09:48:09

ХОНЬ (3/21-4/19)
Хувийн амьдралдаа гарах томоохон өөрчлөлтөд бэлд. Хэрэв энэ өдөр танилцсан хүн тань таны сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгүйг хичээгээрэй. Учир нь өнөөдөр та заяаныхаа ханьтай учрах магадлал өндөр байгааг од эрхсийн байрлал харуулж байна. Хэцүү байсан ч төсөл төлөвлөгөөнүүдээ явуулах гэж оролд. Гэхдээ та нэгийг нь бүрэн дуусгачхаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай.

ҮХЭР (4/20-5/20)
Таны бүх зүйл сайхан болох зам дээр та зогсож байна. Биеэ барьж сурах хэрэгтэй. Найз нөхөд хамаатнуудтайгаа хамтран ажиллаж муугүй ашиг олно. Ажил амралтынхаа төлөвлөгөөг зохиоход таатай. Гэнэтийн таатай үйл явдал болох бэлэг авах бололтой. Чухал арга хэмжээнүүдээ орой болтол хойшлуул.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өдөр тутмын амьдралаасаа холдох нь танд шинэ танилууд болон шинэ санаанууд авчирна. Асуудал гарахад өөрийн хариуцлагатай зан чанараа бүү гээ. Тооцоолсон эрсдэл үр ашгаа өгнө. Хүчтэй сэтгэл хөдлөл та болон хайртын тань дунд асуудал үүсгэж, амьдралд тань гал асаах болно. Та амжилт гаргаж удирдлагын зүгээс ашигтай санал хүлээж авна.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хэрэв таны төлөвлөгөө хүлээж байсан үр дүнд тань хүрэхгүй байгаа бол дахин нэг хараарай. Асуудал тохиромжгүй байдлаас биш харин таны хандлагаас шалтгаалж байсныг олж харна. Магадгүй хүнд боломжгүй зүйлсийг хийх гэж зүтгэж, эсвэл бусдыг хийхийг шаардаж байж. Их хэмжээний мөнгө тушаал дэвших юмуу, нэмэлт ажлын хөлсөөр дамжин орж ирэх болно.

АРСЛАН (7/23-8/22)
Зарим хүмүүс удаан эмчлээгүй байсан өвчнөө эмчлэх завшаан тохионо. Хамт ажиллагсадтайгаа маргалдсан бол нүүр нүүрээ харж, асуудлыг тэр дор нь шийдвэрлэх хэрэгтэй. Хувийн болон хамтран ажиллагсдын хоорондын харилцаа эргэж сэргэнэ. Хэн нэгэнтэй уулзсан уулзалт тань онцгой болон хувирах боломж байна.

ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр та маш эрч хүчтэйгээр бүхнийг хийж гүйцэтгэх гэж байгаа тань бахдууштай. Таны бүх зүйл бүтэх тул маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Нэг л мэдэхэд ажлын тань хугацаа дуусчихсан байх ба нилээд ажил тань цэгцэрсэн байна. Найз нөхөдтэйгөө утсаар ярих, мөн захиа бичих хэрэгтэй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хүнд үүрэг ажил таныг баярлуулахгүй хэдий ч таны хамтран ажиллагсад ажлаа цагтаа дуусгах эсэх нь таны тэдэнд хир их тусалж байгаагаас шалтгаална. Хэрэв та үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх эсвэл гадны гэрээ хэлэлцээр, хуулийн бичиг баримт зэргийг цэгцлэн талаар илүү ажиллах юм бол таны ажлын бүтээмж нэмэгдэх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бизнес санхүүгийн асуудал тогтвортой байх болно. Нөлөө бүхий хүнтэй танилцаж холбоо тогтоох нь маш чухал. Хэрвээ танд урмын үг хэлж, хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй болвол нөлөө бүхий хүнд ханд. Мөрөөдлөө биелүүлэхийн өмнө бодит байдлыг сайтар бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв гадаад руу аяллаар явах гэж байгаа бол санхүүгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй. Хэрэв удирдлага тань боломж олговол танд бусдад өөрийнхөө чадварыг нээн харуулах боломж гарах болно.

НУМ (11/22-12/21)
Хэрэггүй хүмүүс таны анхаарлыг сарниулах болно. Хэдийгээр та олон найз нөхөдтэй ч таны төлбөрийн асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Таны толгойд өнөөдөр олон янзын санаа бодол эргэлдэх болно. Их ажил хийх ёстой гэсэн бодол таныг зовоосоор байвал түр тайвширч арав хорин минут бясалгал хийх хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн танд тайвшрахад маш их туслах болно.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр хандлага эерэг байна. Сэтгэл санаа чинь хүчтэй хөдөлж магадгүй. Том байгууллагуудыг хамарсан арга хэмжээ саадгүйгээр явагдах болно. Ойрын үед та хуучин харьцаагаа сэргээх магадлалтай. Гэхдээ та үүнийг удаан хугацаагаар үргэлжлүүлэхийг хүсч байгаа эсэхдээ итгэлтэй байх хэрэгтэй. Цаашид хэрэгцээгүй болсон зүйлүүдээс ангижрах нь амьдралд чинь шинэ эрч хүчийг авчрах зөв арга зам.

ХУМХ (1/20-2/18)
Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Мэдээлэл олж авах зэрэгт таатай. Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Үд дунд хүртэл уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. Ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна.

ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр таны бэрхшээлийг сөрөн зогсох чадвар тань тийм ч сайн байхгүй. Та өөрийнхөө бодлын хүрээг тэлэх хэрэгтэй бөгөөд магадгүй энэ нь таныг өөрийгөө өөрчлөхөд тийм ч дуулгавартай бус байхад тань тохиолдох болно. Та болон таны хайртай хүмүүст эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй бөгөөд энгийн эмчилгээгээр намжихгүй тул та шинэ арга зам хайж ол. Дасгал хөдөлгөөн хоолны дэглэм зэрэг нь танд илүү сайн нөлөөтэй байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment