-9o
Улаанбаатар хот
mobile menu

Улиасны хөвөн харшил үүсгэдэггүй

2018-06-16 10:50:00

Олон жилийн насжилттай, хотыг ногоон харагдуулж байгаа моддын дийлэнх нь улиас. Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 13,956 ширхэг улиас мод байдаг ба тэдгээрийн 50 хувь нь эм улиас. Модны цагаан хөвөн буюу унгарил зөвхөн эм улиаснаас гардаг.

Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбатын “ Ургамлын харшлаар өвчилсөн хүмүүсийн 99.8 хувь нь шарилжнаас, тоос тоосонцорын харшилтай байдаг. Харин улиас модны унгарил нь ямар нэгэн харшил үүсгэх магадлал маш бага бөгөөд статистик судалгаанд 0,02 хувь болохыг батласан” гэв.

Уг нь хаврын улиралд хотын ногоон байгууламжийг хэлбэржүүлэн, моддыг танаж, тайрах ажлыг хийдэг. Нэг модноос 100 нахиа задардаг гэж бодоход тайралт хийснээр 50 болгож ялгарах хэмжээг нь багасгасан гэсэн үг.

Улаанбаатар хотын ЗАА-наас зургаан дүүрэгт мод бутыг яаж хэлбэржүүлэх талаар жил бүр зөвлөмж, заавар чиглэл өгч ажилладаг. Харин хувийн эзэмшлийн газрууд буруу тайрснаас болж унгарилын хэмжээг ихэсгэж байгаа гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Harshlagch bn
Uliasnii tsagaan yum hiiseheer l hamar hooloi nud zagatnaad nus nulimsandaa holildood zovdgiim daa. Yah gh hudlaa yarij bdgiin be!!
2018/06/19 103.57.95.74
Шударга
Унгирал нь хvvхдийн ам хамарлуу орвол аюултай!!! Оер мод тарьж чадахгvй болхоор улиасаа хамгаалж байгаа юм!!!!!!!!!
2018/06/17 107.77.89.123
Шударга
Yйлвэрийн зорилгоор хурдан ургадаг болхоор нь Хотоос хол аж ахуйд тариалалдаг. Yнэ нь ч хамгийн хямд мод
2018/06/17 107.77.89.123
Шударга
Xудлаа ярьж байна. Улиаснаас хvн харшилтай болдог. Гадаадын ихэнх ендер хегжилтэй орнууд хотдоо улиас тарихыг хориглодог. Хvнээс эрчим хvч их сордог мод. Шvдэнзний мод болон зайрмагны иш хийдэг
2018/06/17 107.77.89.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 40