-4o
Улаанбаатар хот
mobile menu

Сайд Ж.Бат-Эрдэнэ алдсан халиун морио олжээ

2018-06-17 15:00:00

Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ хоёр жил ор сураггүй алга болсон халиун морио олж авсан талаараа цахим хуудсанаа ийнхүү бичжээ. 



Тэрбээр “Халиун морио оллоо. Алга болоод хоёр жил болжээ. Нүднийх нь цог буурчихсан, толгой хүзүү нь нилдээ хазаар ногтны шарх сорив болчихсон ирж. Бодвол гүйчихнэ гэж үргэлж уяа ногттой байсан бололтой. Сураг сонсоод очиход уяан дээр ганцаараа уяатай зогсож байсан гэнэ. Ижил сүрэгтээ сор нь болж нутгийн олныхоо нүдийг баясгаж явсан адуу хүний нутагт чөдрийн ганц шиг уягдахаар яаж өөдтэй байх вэ дээ.

Нутагтаа авчраад адуунд нь тавихад сүргээ таньж үнэрлэж унгалдаад үнэхээр өрөвдөм байсан гэж дүү маань хэллээ. Заримдаа халиун морь маань гэнэт бодогдож хаа нэгтэйгээс гараад ирэх бол уу гэж горьдлого төрдөг байж билээ. Магадгүй тэнд нутгаа санаад унгалдахад нь энд надад бодогддог ч байсан байж магад.

Монгол хүний сэтгэлд адуу их том орон зай эзлэх юм даа. Телевизийн бичлэгээс харж таниад хэл өгсөн тайлбарлагч Ганпүрэв дүүдээ маш их баярлалаа” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ganpurev duugeeshagnah hergetei shte
2018/06/25 103.199.217.2
ИЛЖИГ
Батэрдэнийг энэ жаахан илжиг даах уу?
2018/06/24 202.179.26.131
Mgl
Ah duu, eleg negt mongoliin ard tumnee hairlaarai. Boltugai tsyatsaga min
2018/06/21 112.72.11.107
Долгор
Цагдаагаар шалгуулах л хэрэгтэй
2018/06/21 64.119.26.67
tabilan
Bi mori medexguildee gexdee morindoo xairtai mohgol xun ymar ix setgel dogdluulsan ybdal bolsong oilgoj baina dotor umruxshig bolj baiha gexdee xumuusiin zoblong oilgood zamdaa anxaaral tabiaraa saida
2018/06/19 27.123.214.103
Батуа
Алдсан адуугаа олно гэдэг сайхан. Сэтгэл тавирсан нь сайн хэрэг. Монгол хүн ажлаа ч хийдэг, морио ч уралдуулдаг нь сайхан уламжлал. Наадам боллоо. Баяр хүргэе.
2018/06/19 66.181.182.238
Bvtehgvi
Ene hend heregtei yum
2018/06/18 66.181.161.94
шууданч
Өчигдөр Дарханы замаар ирлээ. Замд дугуйгаа тээглүүлсэн машин зөндөө. Шилдэг хотын арван сая авсан Дархан нь ч зам муу бүр там болчихсон. Засаг дарга нь шороо асгаж жил бүр аргалдаг гэж байгаа. ккк
2018/06/18 202.131.7.74
Zochin
Mor bish Jenco Gansukhiin tumur zam bish shoroon zamaa yahaa bod mal min
2018/06/18 59.153.114.246
Мөнхөө
битгий тэнэгт замаа яаж хөгжүүлэхээ бод мангараа
2018/06/17 202.21.116.2
Ард
Морь гэдэг монгол хүнтэй салшгүй холбоотой
2018/06/17 103.212.116.21
MANDUUL
hend heregtei um be ene medeelel
2018/06/17 66.181.190.206
цц
Ямар хулгайч байх юм тэр.
2018/06/17 139.5.216.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 65