8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гэртээ ганцаараа” 25 жилийн дараа

2015-11-20 10:32:00
Анх 1990 онд нээлтээ хийж инээдмийн киноны түүхэнд хамгийн өндөр орлого олсон гэгддэг бүтээл бол “Гэртээ ганцаараа”. Жил бүрийн шинэ жилийн баяраар телевизийн суваг бүрээр шахуу гардаг хэдий ч үзэгчид хэзээ ч уйддаггүй нь энэ киноны хичнээн сайн бүтээл болохыг нь харуулдаг гэж хэлж болно. Тус киноны гол дүрийн жүжигчин Макуали Калкин кинонд хэрхэн тоглосон тухайгаа “Үнэнийг хэлэхэд би гэртээ үргэлж ганцаараа үлддэг хүүхэд байлаа. Ганцаараа үлдэх бүртээ яагаад ч юм их баярладаг байж билээ. Гайхалтай, хөгжмөө чангалъя, телевизээ асаая гээд л өөртэйгөө ярьж гарна. Хөгжим, телевиз гээд бүгдийг нь эцэст нь хүртэл чангалаад ёстой дураараа. Баяртай чихэвч минь гэж орилох хамгийн сайхан нь. Тийм болохоор л энэ дүр амьдралд минь ойрхон байсан болов уу” хэмээсэн байдаг. Харин жүжигчин залуу өнөөдөр 35 настай. Зөвхөн гол дүрийн жүжигчид ч биш кинонд тоглосон жүжигчид 25 жилийн дараа ямар болсныг та зурагнаас хараарай.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment