-8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-19 10:28:53

ХОНЬ (3/21-4/19)

Хэрэв амьдрал санаагаар тань явахгүй бол илүү эерэг өөрчлөлт хийхдээ анхаарах цаг болсон гэсэн үг. Хэрэв өр зээл таны санааг зовоож байгаа бол өөрийн санхүүгээ шалгаж зөөлөн ханддаг зарим зардлаа багасгах болсон. Хамтарсан аз мэдсэн ажил хэргийн боломж тань дээр ирэх болно. Ухаалаг нөхцөл байдлаас та урт хугацааны туршид хайсан онцгой зорилгоо анзаарах боломж ирнэ. Энэ өдөр хийснээ бодож ухаарах, эрч хүч өгөх нам гүм газар залбирал хийж болно.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр нэг хэвийн хийдэг зүйлээсээ өөр юм хийснээр уйтгартай байж магадгүй. Өөрийн тогтсон амьдралдаа өөрчлөлт оруулж, эрч хүчээ тал тал руу тархахаасаа татгалзаж, үүрэгт ажлаа дуусгавар болго. Хэрэггүй зүйл худалдан авч зээлийн дүнгээ өсгөхөөс болгоомжлох хэрэгтэй. Хадгаламж болон санхүүгийн тайлангаа шалгаж танд хир төлж байгааг хараарай. Өр зээл, даатгал мөн бусад санхүүтэй холбоотой асуудалд анхаарах цаг болсон.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэрвээ та сүүлийн үед найз нөхөд, ах дүүтэйгээ их цагийг өнгөрүүлээгүй бол тэдэнтэй холбоо барь. Мөнгөөрөө азаа турших хэрэгтэй болж магадгүй ингэснээр өмнөх сул болон давуу талуудыг нь ухаалгаар харьцуулан дүгнэнэ. Томоохон төсөл эхлүүлэх, эсвэл ашиг тус авчрах хамтын үйлст мөнгөө оруулах шийдвэр гаргахад маш тохиромжтой үе.

МЭЛХИЙ (6/22-7/22)

Ажил мэргэжлийн хувьд ч хувийн харилцаан дээр ч тогтворгүй байдал ажиглагдана. Арилжаа наймаанд одгүй байна. Та хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч тохиолдох саад бэрхшээлийг даван гарч чадахгүй. Сэтгэл санаагаар гэнэт унах, хар дарж зүүдлэх эсвэл толгой өвдөх гэх мэт байдал ажиглагдаж мэднэ. Үргэлж хүмүүсийн санаанд тааруулж явах нь хэдий амар хялбар санагдаж болох ч энэ нь удаан үргэлжилвэл таны амьдрал улам хэцүү хүнд болох болно.

АРСЛАН (7/23-8/22)

Та гандан бууршгүй өөдрөг үзэлтэн бол заримдаа бодит байр суурины үүднээс юманд хандахаа болих хэрэгтэй. Амархан хойшлуулж чадахгүй шийдвэр гаргахаасаа болгоомжил. Одоогийн байдлаар таны бодол бага зэрэг хийсвэр, магадгүй бүр мөрөөдөмтгий байгаа байх. Өнөөдөр ой ухаандаа найдсаны хэрэггүй. Оронд нь чухал уулзалт, он сар өдрөө цаасан дээр тэмдэглэ үгүй бол хэн нэгэн чухал хүн эсвэл хайртай хүнийхээ чухал мөчийг алдаж болзошгүй.

ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр хүйтэн хөндий, хэнэггүй байдал гаргахаасаа илүү нөхөрсөг сайн байж чадвал хүссэн болгоноо авч чадна гэдгийг санаарай. Тайван бус байх хэдий ч хурц оюун санаа тань таны сонирхолтой төлөвлөгөөнүүд болон эцэст нь үргэлжлүүлж чадах их ирээдүйтэй өргөн хэмжээний судалгаа шинжилгээний сэтгэл хөдөлгөм санаануудаар цэнэглэгдэх болно. Үйл хөдлөл хийхээсээ өмнө сайн бодох нь чухал. Ялангуяа мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой асуудалд.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Од эрхсийн нөлөөгөөр өнөөдөр таатай сайхан өдөр байна. Та урьдынхаасаа илүү завгүй шинэ ажлын долоо хоног эхэлж байгаа гэдэгт итгэж болно. Мэргэжлийн байр сууринаас хандах эсвэл бизнесийн уулзалтанд оролцохдоо ичих хэрэггүй ба таны санаанууд таалагдахаасаа илүү магтагдах болно. Шинэ зорилго, тэмүүллийн араас хөөцөлдөх арга замыг олоход тань туслах өөртөө итгэх итгэл тань дээшлэнэ. Чухал хүмүүстэйгээ оройн хоол идэж өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Бусдад нуруун дээрх ачаанаасаа жаахан ч гэсэн салахад нь чадах чинээгээрээ туслаарай. Харин эцсийн шийдвэрийг тэд өөрсдөө л гаргах болно. Хэрэв та найзтайгаа хамтран бизнес эрхлэх гэж байгаа бол судалгааныхаа ажлыг өөрөө хариуцаж ав. Хоёр талын эрх ашгийг хамгаалахын тулд мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Хайр дурлалдаа ухаанаа алдаж мэдэх тул хэт түргэн дотносох хэрэггүй.

НУМ (11/22-12/21)

Мэргэжлийн хүрээнд бусдад зөвлөгөө өгөхөөс битгий ай. Даатгалын асуудлаа хяна. Ямар нэг гэнэтийн асуудал гарахад таны даатгал хийсэн байгаа эсэхийг шалга. Хамтрагчтайгаа хамтарч ямар нэг зүйл хийх нь танд гайхалтай шинэлэг санаанууд өгөхөөс гадна шинэ ажил санаачлан хийх урам зориг өгөх болно. Ажил хайж байгаа бол танилцуулгаа аваад орохыг хүссэн бүх газрууд руугаа холбогд. Өөрийнхөө хүссэн ажилд өргөдлөө өгч, мөрөөдлөө биелүүлэх боломжоо ол.

МАТАР (12/22-1/19)

Хэрвээ танд сэтгэл зүйн асуудал байвал гадуур зугаалж, цусныхаа эрчийг түргэтгэ. Энэ нь таны биеийг сэргээгээд зогсохгүй сэтгэл санааг өөдрөг болгож, шийдвэр гаргах чадвар тань сайжирна. Гэр орноо хайхралгүй, ажилдаа хэт анхаарах нь таны гэр бүлд таагүй уур амьсгал бий болгох болно. Хэдийгээр танд мөнгө хэрэгтэй хэдий ч гэр бүл хамгийн эрхэм гэдгийг сана. Өөрийн ажлын хуваариа сайтар зохицуул. Гэр бүлийнхэндээ өөртөө туслах боломж олго. Ингэснээр тэд ч бас таныг ойлгож, гэр бүлийн харилцаа илүү ойр дотно болох болно.

ХУМХ (1/20-2/18)

Хэрэв та дэмжлэг туслалцаа эсвэл ажлаасаа цалин нэмүүлэхийг асуух гэж байгаа бол үүнд тань таатай цаг ирэх болно. Хэтэрхий хол явахаасаа өмнө өөрийн төлөвлөгөөгөө илэрхийлж ухаалаг тактик бодож олж стратегиа ерөнхийд нь зохион байгуул. Идэвхтэй зан толгойд нь орж ирдэг санаануудаа сайжруулахад туслах болно. Гэрлэх тухай эсвэл аль хэдийнэ холбоотой болсон хүнтэйгээ хамтрах тухай та бодно. Иймээс та гэр бүлтэй болоход бэлэн байгаа эсэхээ бодох хэрэгтэй.

ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэлийн хөдлөл ихтэй үйлдэл нь таны төлөвлөсөн цагийн хуваарьт дарамт авчрах болно. Өөрийн мэдрэмжүүддээ үнэнч бай. Өөрийнхөө хэрэгцээг бүү хүчил. Өөрт чинь чухал зүйлд буулт хийснээр та асуудлаас зайлсхийж чадна. Хэрэв та бясалгалаар хичээллэх юм бол өөрийн сэтгэлийн хөдлөл болон бодол санааг тогтвортой байлгаж чадна. Хэрэв та нээлттэй шударга байх юм бол ирээдүйд ямар ч буруу зүйл болохгүй. Таны хамтран ажиллагчийн буруу байж магадгүй гэдгийг харах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 116