8o
Улаанбаатар хот
mobile menu

Баруун аймгуудад ходоодны хорт хавдрын өвчлөл их байна

2018-06-21 15:23:35

ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/  хамтран 8  дахь жилдээ хэрэгжүүлж буй Хавдрын эсрэг үндэсний аяны үзлэг оношилгоо 06-р сарын 18-ны өдрөөс Ховд аймагт үргэлжилж байна. Энэхүү аяны нээлт өчигдөр болсон юм. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын хувьд Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж,  ард иргэдийг 8-10 төрлийн хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулж,  орон нутгийн эмч мэргэжилтнүүдэд нарийн мэргэжлийн сургалт явуулж байгаа юм.


Дашрамд дурдахад, ходоодны хорт хавдрын өвчлөл баруун аймгуудад илүү байдаг байна. 2017 онд аймгуудад ходоодны хорт хавдрын тоон судалгаа хийгдсэн бөгөөд уг судалгаагаар ходоодны хорт хавдар 10 000 хүн амд зүүн бүсийн аймаг Хэнтий 4.0, Дорноговь 8.6  байхад баруун бүсийн аймаг Ховдод 12.2, Увсад 15.7 буюу эрс ялгаатай тохиолдож байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймаг өвчлөлийн түвшин аймгийн дундажаас их байгаа юм.

Шалтгаан: Баруун бүсийн аймгууд бусад бүсээс илүү өндөр байгаа хеликобактерийн өвчлөл, амьдралын хэв маяг, хоол унд, давсны хэрэглээ, хийцтэй цай, даршилсан хүнс хэрэглэх, урьдчилан сэргийлэх үзлэг муу хийгдэж байгаатай шууд холбоотой байна. Тийм учраас баруун аймгуудыг ходоодны хавдрын сэргийлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх мөн урьдчилан сэргийлэх үзлэг жил бүр явуулах шаардлагатай байгаа аж.     

           

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл