8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгос холын тусгалын пуужин харвалаа

2016-02-07 13:50:00

Хойд Солонгос холын тусгалын пуужин харважээ. Умардын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлж байна. Тус улс  баруун хойд хэсгийн Сохэ пуужин хөөргөх талбайгаас хиймэл дагуулаа хөөргөжээ.  Ингэхдээ Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдөртэй холбоотой гэж БНСУ-ын ажиглагчид мэдээлж байна. Пхеньян өмнө нь 2012 онд хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болж байсан юм. Хэдийгээр Хойд Солонгос нь сансрын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр нь цэвэр шинжлэх ухааны зориулалттай гэж мэдээлсэн боловч олон улс үүнийг баллистик пуужин турших халхавч хэмээн хардаж байна. НҮБ нь Хойд Солонгосыг баллистик пуужин туршихын эсрэг хориг тавьсан байдаг.

Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр /II.7/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ.


 
 
 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene hoiduudiig amerik bumb ugduud ustaad hayasai
2016/02/09 103.17.108.42
89
Ene unchin uruusun buduun batsaan surhii yumaa kkk
2016/02/08 103.17.108.42
Manaih armia hogjvvlj hvchirheg bolmoor yumaa
2016/02/07 103.17.108.42
bondgor
Er n ene bondgor zaluu manaihnii heden ih hyrlijn iin teneguudees deer yumaa muulaad l bdag bid hed getel yaab argagui uls ornoo ter olon say huntei n avaad l yvaad bbm daa
2016/02/07 103.17.108.42
erdene
chadna gej uuniig heldeg baih.Manaihan gazriin tosoo,noosoo,nooluuraa, mahaa dotooddoo hiij ,dolovsruulj chadahgui baihad uursduu buh yumaa hiideg mundag uls yum.
2016/02/07 103.17.108.42
erdene
chadna gej uuniig heldeg baih.Manaihan gazriin tosoo,noosoo,nooluuraa, mahaa dotooddoo hiij ,dolovsruulj chadahgui baihad uursduu buh yumaa hiideg mundag uls yum.
2016/02/07 103.17.108.42
Иргэн
Биеэ даасан бодлого, түүнээ хэрэгжүүлэх эрс шийдэмгий үйл ажиллагааг нь бахархаж байна.
2016/02/07 103.17.108.42
zochin
odoo bol zugeer tsomiin bombogdono shuu geel tahalzaad bna bizdee
2016/02/07 103.17.108.42
Чадаж байгаа юманд арга алга даа. Америк Япон Өмнөдийнхөн яая гээд ч яаж ч чадахгүй шүү дээ.
2016/02/07 103.17.108.42