8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрөөд амьсгал хураасан хүү эргэж амилсан түүх

2016-02-07 15:11:00

АНУ-д 2013 онд ийм нэгэн гайхамшигтай үйл явдал болсон аж.

Дэвид, Кейт Огг хоёр нэг нэгнээ маш их хайрладаг ч энэ хосын амьдралыг бүрэн аз жаргалтай болгох хүүхэд төрөхгүй удаан зовоожээ. Дурлалт хосыг хуримласнаас хойш гурван жилийн дараа л сая нэг эмч нь тэр хоёрт ихэр хүүхэдтэй болох тухай баяртай мэдээ дуулгасан байна. Ирээдүйн эцэг, эх баярлаж хөөрсөн нь тоймгүй.

Тэр хоёр ихэр хүүхдүүддээ урьдчилан өрөө бэлдэж, олон хөөрхөн тоглоом худалдан авчээ. Гэтэл Кейт зургаан сартайдаа хугацаанаасаа өмнө төрөхөөр болов. Залуу бүсгүйн төрөлт хүндэрчээ…

Төрөлтийн дараахан эмч Кейт болон түүний нөхөр дээр очин ихрүүдийн нэг болох хүүдээ нэр өгсөн эсэхийг асуужээ. Залуу хос хүүдээ Жейми нэр хайрласнаа ч хэлсэн гэнэ. Тэгтэл эмч, “Залуус аа, уучлаарай. Та хоёр Жеймигээ алдчихлаа” гэж хэлжээ.

Кейт эмчээс талийгаач хүүгээ тэврэн салах ёс гүйцэтгэхийг гуйв. Хүүгийн бие цэл хүйтэн. Кейт эр нөхрөө хажууд нь хэвтэж, бяцхан Жеймиг биеэрээ дуулаацуулахыг хүсчээ. Кейт хүүгийнхээ бяцхан биеийг цээжиндээ наан аав, ээж хоёр нь түүнийг ямар их хүлээсэн тухай, ямар хөөрхөн ихэр эгчтэй болсон тухай ярьжээ. Дэвид ч хүүдээ хандан эмээ, өвөө нь түүнийг маш ихээр хүлээж буй тухай хүүрнэсэн аж. Дурлалт хос ийн ярихдаа нулимс дуслуулан уйлсан нь мэдээж.

Тэгтэл Жейми гэнэт амьсгалж нүдээ нээгээд Дэвидийн хуруунаас бяцхан гараараа атгаад авчээ. Жейми амь орох нь тэр!

Эмч нар мэгдэн цочирдож, үүнийг анагаах ухааны үүднээс тайлбарлаж чадаагүй бөгөөд зүгээр л гайхамшиг гэхээс өөр юм хэлж чадаагүй аж.

Жейми өөрөөс нь хэдхэн хормын өмнө төрсөн эгчтэйгээ эсэн мэнд өсч байгаа төдийгүй өнгөрсөн жил дүүтэй болсон байна.

Эх сурвалж: 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baysgalan
ymar saihan yum be, uilchihlaa
2016/02/08 103.17.108.42
bilgee
Baarag l uillaa hvvhed gdg chin burhnii beleg shvv dee
2016/02/08 103.17.108.42
Dos
Huleelt , hair , byrhan. Gehdee hen gedeg byrhan be.
2016/02/08 103.17.108.42
U
Buur nulimas urschlaa saihan zuil unshih uneheer saihan shuu
2016/02/08 103.17.108.42
Д
Бурхан үнэхээр байдаг. Гайхалтай гоё юмаа.
2016/02/08 103.17.108.42
[[[[
kkk. Yamar goy um be? Aztai huu bna.
2016/02/07 103.17.108.42
eniig burxanii gahimshig gedeg yum amen
2016/02/07 103.17.108.42