8o
Улаанбаатар хот
mobile menu

Уран нугараачид олон улсын наадмаас Гранпри шагнал хүртлээ

2018-06-25 16:30:00

Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран нугараачид ОХУ-д болсон олон улсын хүүхэд залуучуудын наадамд амжилттай оролцож, шилдгийн шилдгээр шалгарчээ.

Тодруулбал, Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” наадамд Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ Гран при шагнал хүртжээ. Мөн “Модерн цирк” төвийн уран бүтээлчид амжилттай оролцож,  хоёрдугаар байр эзэлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл