8o
Улаанбаатар хот
mobile menu

“Best of Classics open air” сонгодог тоглолт болно

2018-06-28 16:50:00

Сүхбаатарын талбайд энэ амралтын өдөр буюу долоодугаар сарын 1-нд “Best of Classics open air” сонгодог тоглолт болох гэж байна.

ДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ. Тэд НЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран “Сүхбаатарын талбайд” Дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлээс дээжлэн “Best of Classics open air” цогц арга хэмжээг толилулахаар зэхжээ. Улаанбаатар хотын иргэд, гадаадын жуулчид болон байгууллага хамт олонд нээлттэй сурталчилан таниулах “Best of Classics open air” ажлыг анх 2014 оноос эхлэсэн бөгөөд энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь “Үндэсний их баяр наадмын” хүрээнд  НЗТГ, НСУГ-аас тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний нэг гэдгээрээ онцлог юм.

ДБЭТ-ын хамт олон тухайн арга хэмжээгээр дамжуулан үзэгчидтэйгээ улам ойртох, тэдэнд сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлэх, театрын цаашид баримтлах менежмент, маркетингийн үйл ажиллагааны онцлогыг танилцуулах зорилготой аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment