8o
Улаанбаатар хот
mobile menu

Шанхайн кино наадмаас монгол кино шагнал хүртлээ

2018-07-04 15:12:57

 Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох “Жиньжүе” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж, энэ жилийн уг наадамд дэлхийн 108 улс орны 3447 кино оролцсоноос шилдгийн шилдгээр Монгол кино шалгарчээ.


Монгол, Швейцарийн хамтарсан “Out of paradise” кино шилдгээр шалгарч, “Best Feature Golden Goblet” шагнал хүртсэн байна. Шагналыг киноны найруулагч Ч.Батбаяр, жүжигчин Г.Эрдэнэцэцэг Т.Энэрэл нар гардан авсан юм.



Жүжигчин Г.Эрдэнэцэцэг өмнө нь “Ороолон”, “Хөгжилтэй гэр бүл” ОАУСК, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг киноны гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж, үзэгчдийн танил болсон залуу жүжигчин юм.

Жүжигчин Т.Энэрэлийн хувьд “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр мөнхөрсөн Б.Дашдаваа гуайн ач охин бөгөөд “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз” зэрэг кинонд дүр бүтээсэн юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл