8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ариунбаатарын тоглолтоор наадмыг хаана

2018-07-05 12:26:22

Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала концертоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт долдугаар сарын 12-нд 21.00 цагт үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх нь ээ. Энэхүү тоглолтод  ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцох  юм байна.

Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим , Улсын Филармоний симфони найрал хөгжим, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Туулайхүү, Н.Буянбаатар нар удирдана. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж 200 гаруй хүн тоглолтонд оролцох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ми овогтын садан
Ми овогтод цомоо Монголчуудад алдах вий гэж хадгалуулдаг Төв аймгийн бас нэг удмаа нуусан хужаа.
2018/07/08 202.179.27.177
emch
elbegdorjoor tug toiruulj devuulen haaval yana ve
2018/07/06 43.228.131.90