8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ: Шилдэг найман багийн тоглолт эхэлнэ

2018-07-06 15:29:00

Хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөхөд ердөө долоохон тоглолт үлдээд байна. Дэлхийн шилдэг 32 баг ОХУ-д хүрэлцэн ирсэн бол өдгөө шилдэг найман баг тунаж үлдээд байна. Хасагдах шатны эхний даваанд Аргентин, Португал, Испанийн хүчтэй багууд өрсөлдөгчдөө хожигдож нутаг буцацгаасан. Харин эсрэгээрээ ОХУ-ын баг таамаг эвдэж, шөвгийн наймд шалгарч үлдээд буй.

Шилдэг найман багийн тоглолт өнөө шөнө Уругвай, Францын тоглолтоор эхлэх гэж байна. Шөвгийн 16-д Уругвайчууд ДАШТ-д түрүүлэх магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж байсан Португалийн багийг 2:1-ээр буулгаж авсан. Эсрэг талд нь Францийн шигшээ баг Месси тэргүүтэй Аргентинчуудыг 4:3-аар хожиж, шөвгийн наймд шалгарч үлдсэн. Хоёр багийн тоглолтыг хэрхэн явагдахыг хөлбөмбөг сонирхогч тэсэн ядан хүлээж буй нь тодорхой.. Эдгээр багуудын аль хожсон нь Бразил, Бельгийн шигшээ багийн хожсонтой шөвгийн дөрөвт таарах учиртай.

Өнөөдрийн тоглолтын хуваарь:

  • УРУГВАЙ-ФРАНЦ /Долдугаар сарын 6-ны 22.00, Доод Новгород хот/
  • БРАЗИЛ -БЕЛЬГИ /Долдугаар сарын 7-ны 02.00, Казан хот/
  •  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment