8o
Улаанбаатар хот
mobile menu

“Playtime” наадам нээлтээ хийлээ

2018-07-06 17:47:23

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам энэ сарын 6, 7, 8-ны өдөр Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан наадам 17 дахь жилдээ болох гэж байгаагаараа онцлогтой аж. Тус наадам Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм байна.

2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин оролцож уран бүтээлээ хүргэж байжээ. Түүнчлэн АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Швед, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцсон гадны хамтлаг олон байдаг аж. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy, Шведийн The Radio Dept. зэрэг дэлхийд алдартай хамтлагууд “Playtime” наадамд ирж тоглосон байна.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын "Ariel Pink", Япон улсын “The Fin.”, “Lite", Монголын домогт "Хөх Тэнгэр", анхны синт рок "Сөрөг Хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцох юм. Мөн  электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурав хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, "La Vie En Rose" гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтэлээ хүргэх болно гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment