8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Ариунбаатарыг "Монголын тал нутаг" дууг дуулахдаа зөвшөөрөл авахыг сануулав

2018-07-08 12:44:28

Дэлхийд данстай Монголын дуурийн дуучин МУГЖ Г.Ариунбаатар Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 12-ны орой 21.00 цагт наадамчин олондоо зориулан Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” гала тоглолтоо тоглох гэж байна. 

Түүний хувьд “Монголын тал нутаг” дууг дуулаад удаж байгаа бөгөөд энэ тал дээр асуудал гарчээ.

Тухайлбал, энэ дууг яруу найрагч З.Түмэнжаргал зохиосон бөгөөд Г.Ариунбаатар энэ дууг дуулахдаа зөвшөөрөл аваагүй аж.

Энэ талаар З.Түмэнжаргал сангийн ажилтан, түүний хүү “Дуучин Г.Ариунбаатар та З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг”дууг ямар нэг байдлаар дуулах бол З.Түмэнжаргал сантай гэрээ байгуулж зөвшөөрөл авах ёстойг анхаарна уу.
12 болон 3 сард уулзах санал тавьсан боловч та ирсэнгүй. Сая утсаар ярихад зөвшөөрөл авахаас татгалзаж байгаа гэдгээ илэрхийллээ. Гэрээгээ байгуулаад ном ёсоор нь явбал бусаддаа ч үлгэр дууриал болох юм. Та Монголдоо нэг дууг дор хаяж 3-5 саяаар дуулж байгаа. Шүлгийн зохиогчийн эрхэд оногдох хувийг нь З.Түмэнжаргал санд төлөөд явна уу. З.Түмэнжаргал сан нь миний аав яруу найрагч З.Түмэнжаргал амьд ахуйдаа хүүхдийн уран бvтээлийг дэмжих зорилготойгоор өөрөө байгуулсан юм” хэмээн бичжээ. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу жишиг
Манайд ийм л буруу жишиг тогтчихсон байгаад байгаа юм даа. Нэр хүндтэй, олны танил, эрх мэдэл, албан тушаалтай болохоороо мөрддөг хэм хэмжээг уландаа гишгэж БИ-гээр өвчилж бусдыг эрхийг хөнддөг.
2018/08/23 119.40.100.66
ХУЛГАЙЧ АРИУНБААТАР
Би гэрээ хийдэггүй, би гуйж дуулдаггүй юм. Ариунбаатар гэжээ. ТЭГВЭЛ ЧИ ХУЛГАЙЛЖ ДУУЛДАГ ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА
2018/08/23 119.40.100.66
Зөвшөөрөл авах хэрэгтэй
Агуу хүн байна гэдэг хууль дүрэм, зан заншил, ёс суртахуун бүгдийг үргэлж биелүүлж байхыг л хэлнэ. Хүнээс зөвшөөрөлгүйгээр авч байгаа зүйлийг хулгай гэдэг байхаа...
2018/08/23 119.40.100.66
Сонсогч
Унэхээр омогшмоор дуулдаг эрхэм
2018/07/18 103.57.93.67
Зочин
Хэн нэг нь Ариунбаатраас ч илүү сайхан дуулаад зохих зөвшөөрлөө аваад явах л байх л даа. Тэр цагийг иртэл хүлээцгээе дээ.
2018/07/11 66.181.191.123
Үнэн
ЭНЭ ДУУГ НЬ ӨӨР ДУУЛАХ ЧАДАЛТАЙ ХҮН БАЙХГҮЙ. ДУУЛЖ Л БАЙВАЛ МӨНХӨД ҮЛДЭНЭ. ДУУЛАХГҮЙ ХАЯЖ Ч БОЛНО. Хүү нь өлсөөд байгаамуу даа
2018/07/10 27.123.212.137
Zochin
Zaa bolidoo
2018/07/09 150.129.143.91
МОНГОЛ ЯЛНА
МИ ОВОГТЫН ХАМААТАН, УДМАА НУУСАН ТӨВ АЙМГИЙН ШОУЧИН ХУЖАА
2018/07/09 202.179.27.173
ЗОЧИН J&J
МУГЖ , Г.АРИУНБААТАР - ТА ИРЭЭДҮЙТЭЙ САЙН ДУУЧИН , ЦААШИД ГАДНА ДОТНЫ ОЛОН ТАЙЗАНД ДУУЛНА . ӨӨРТӨӨ ХУВИЙН , САЙН ИТГЭЛТЭЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ , МЕНЕДЖЕР СОНГОЖ АВ .
2018/07/09 103.212.117.83
123
Уг дууны үгийг зохиохдоо зохиолч Монгол Улсаас цалингаа аваад ажлаа л хийж байсан . Гэцүүмбэ дээ
2018/07/08 202.21.115.78
123
Дуулах болгоныг нь тоолоод мөнгөө тооцоод суух юм байна л дөө гэж. Хууль ном нь байгаа хэдий ч Ариунбаатар уг дууг дуулахгүй бол санд мөнгө орохгүй . Яамаар ч юм дээ.
2018/07/08 202.21.115.78
Ариунбаатар
Би гэрээ хийдэггүй, би гуйж дуулдаггүй юм.
2018/07/08 202.21.107.22
Ми овогт
Ганбаатараа шоудаж хадгалуулсан тэр цомоо аваач.
2018/07/08 202.179.27.177
Duund durtai mongol hun
Naranbaatar ta uhaantai hun bhoor gereegee hiij busaddaa ulgwr duurail uzuulene gdgt itgej bnaa.
2018/07/08 139.5.218.157
ЗОЧИН J&J
ОЮУНЫ ӨМЧИЙН ХУУЛИЙГ ЭРХЭМЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ .
2018/07/08 103.212.117.83
Зочин
Зөвшөөрлөө аваад дуул аа. Тэр мундаг хүний бүтээл шүү дээ
2018/07/08 202.179.25.182