18o
Улаанбаатар хот
mobile menu

Кинонд нэрээ мөнхөлсөн цуутай луйварчин

2018-07-10 18:05:00

Фрэнк Уильям Абагнель 1948 онд АНУ-д мэндэлжээ. Фрэнк Абагнель бол 1960-аад онд хуурамч чек үйлдэж, түүгээрээ таван жилийн турш 26 орон дамжуулан гүйлгээ хийж, 2,5 сая доллар завшсан нэгэн юм. Түүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Чаддаг юм бол намайг барь” уран сайхны киног уншигчид сайн мэдэх биз ээ.

Тэр анхны луйвраа бага насандаа хийсэн бөгөөд эцгийнхээ мобайл карт ашиглан машин худалдан авч, шатахуун түгээгүүрийн газар хямд үнээр зарж байжээ. Эцэг нь энэ мөнгөөрөө төлбөрөө хийх ёстой гэдгийг тэр үед сайн ойлгоогүй байсан бөгөөд энэ үйлдэл нь эцэстээ луйвар хийх замруу түлхсэн гэдэг. Ээж нь түүнийг өсвөр насанд нь зөв зам руу хөтлөхийн тулд дөрвөн сар өөр дээрээ байлгахаар шийдсэн байна. Гэсэн ч тэр луйврын үйл ажиллагаагаа явуулахын тулд Нью-Йоркт ганцаараа амьдарч эхэлжээ.

Фрэнкийн хамгийн алдартай залилангийн хэрэг нь банкны орлогын баримтыг хуурамчаар хэвлэж, нийт 40 мянган доллар авсан явдал юм. Хуурамч бичиг баримт ашиглан “Пэн Эм” онгоцны нисэгч хоёр жилийн турш хийж, дэлхий даяар чөлөөтэй аялсан байна. Онгоц газардах үед баригдсан боловч дүрээ өөрчлөн эмч болж, ямар нэгэн асуудал үүсгэлгүйгээр эмчийн ажлыг 11 сар хийсэн гэдэг. Мөн хуульч, багшаар ажилласан байна. Эцэстээ Францад баригдаж, шоронд 6 сарыг өнгөрүүлжээ. Түүний хэргийг Францаас Шведийн талд хүлээлгэн eгсөнөөр 6 сараас ч илүү хугацаагаар баривчлагдах болсон юм. Тэндээс амжилттай зугтаж, Америк руу аялахаар явж байгаад шоронд 12 жил хоригдох ял сонсжээ. Гэсэн хэдий ч шоронгийн нууц ажилтны дүрд зүсээ хувилан зугтаж амжсан байна. Тэр Нью-Йоркт байж байгаад дахиад л баригдаж, гянданд буцаад оржээ.

Ердөө тавхан жил ялаа эдлээд, АНУ-ын холбооны мөрдөх товчоо Засгийн Газрын эсрэг луйвар, залилангийн хэрэгт цалингүйгээр туслахыг санал болгосоноор дахин эрх чөлөөтэй болсон байна. Тэрээр одоо олон сая долларын хөрөнгөтэй бөгөөд “Abagnale and Associates” хэмээх санхүүгийн луйвраас сэргийлэх, зөвлөгөө өгөх компанитай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment