8o
Улаанбаатар хот
mobile menu

"Титаник-2" анхны аяллаа 2018 онд хийнэ

2016-02-14 14:14:00

Одоогоос 104 жилийн өмнө Атлантын далайд сүйрсэн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоцыг яг дуурайлган бүтээсэн “Титаник-2” хөлөг онгоц 2018 онд анхны аяллаа хийх гэж байна. Энэ тухай уг төслийг хэрэгжүүлэгч “Blue Star Line” компанийн төлөөлөгч Британийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Шинэ хөлөг онгоц нь 270 метр урт, 53 метр өндөр, 40 мянган тонн усан түрцтэй, есөн тавцантай бөгөөд 2400 зорчигч болон багийн 900 гишүүн байрлах боломжтой 840 өрөөтэй байна. Уг хөлөг онгоцоор хийх аяллын тасалбар нь өмнөх шигээ нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэглэлийн өрөөнүүдийнх байх аж. 

Шинэ хөлөг онгоц нь мөн аврах хэрэгслээрээ “анхны хувилбараасаа” онцгой ялгаатай байхаас гадна хамгийн сүүлийн үеийн навигацийн систем болон цахилгаан хүчний станцтай байх аж.

“Титаник-2” нь анхны аяллаа хийхдээ 1912 онд эмгэнэлтэйгээр төгссөн өмнөх хөлөг онгоцныхоо явсан замаар буюу Английн Саутгемптон боомтоос Америкийн Нью-Йорк хотын  чиглэлд явахгүй гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОРИГТ
СУУХ ХҮН ОЛДОХ БОЛОВ УУ ДАА.
2016/02/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment