8o
Улаанбаатар хот
mobile menu

Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ

2018-07-20 12:30:00

“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Б.Энхриймаа шалгарч, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон. Тэрээр шагналын бүх мөнгөө хамт уралдаанд оролцсон найз Б.Азбилэгийн өнчин үлдсэн дүү нарт хашаа байшин авч өгөхөд зарцуулжээ.

Энэ талаар тус тэмцээний ерөнхий шүүгч Д.Энхсайхан хэлэхдээ "Яг нэр шигээ охин гэвэл Б.Энхриймааг хэлнэ. Шагналын бүх мөнгөө хандивлах сэтгэл айлын энхрий охиноос гарлаа гэж үү гэж бодоход хүрсэн. Түүний ачаар бүтэн өнчин үлдсэн дөрвөн хүүхэд гэр оронтой болсон. Б.Энхриймаатай уралдаанд оролцсон Б.Азбилэгийн маань эгч /агсан/ зургадугаар сарын 30-ны өдөр буюу Монголын сайхан бүсгүйг шалгаруулсан өдөр зуурдаар өөд болсон юм.

Таван сартайгаас 18 насны дөрвөн хүүхэд бүтэн өнчин үлдсэнийг Б.Энхриймаа хараад найзынхаа зовлонг хуваалцсан нь тэр юм.  Хамтдаа оролцсон охид маань хэдийнэ найз нөхөд болж, бие биендээ тус дэм боллоо. Өргөө цагаан гэрт нь гэрэл гийж, инээд хөөр цалгиж байх болтугай" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Батцэнгэл
Сайхан сэтгэлтэй бүсгүй байнаа. Цаашдийн ажил амьдралд нь амжилт хүсэе. Өшөө олон хүнийг баярлуулж сэтгэл зүрхэнд нь урам зориг бадраагаарай.
2018/09/10 202.21.96.212
Mongol
Sain baina,bayr xyrgie.Ene boxchyyd icheesei!!
2018/07/20 27.123.212.141