8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбулганы анхны уран бүтээл "Дурлал сүйтгэгч" кино гарч эхэллээ

2016-02-15 09:40:00

Жүжигчин, найруулагч  Ш.Доржсүрэн  болон жүжигчин, продюссер  А.Мөнгөнзул нарыг  урлагийн сайхан хосууд гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Тэгвэл урлагийн гэр бүлд төрж  өссөн тэдний том хүү Д.Эрдэнэбулган нь  PLUS MOTION  pictures-ийг байгуулж кино урлагт хөл тавьж анхны уран бүтээлээ гаргасан байна.
 
Тус киноны  найруулагчаар ажилласан Д.Эрдэнэбулганд эцэг эхээс  гадна англи хэлний мэдлэг нь чөлөөтэй сэтгэн бодож  уран бүтээлээ туурвихад нь нөлөөлсөн гэнэ. Д.Эрдэнэбулганы анхны уран бүтээл болох “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” уран сайхны кино нь  2 сарын 12-оос эхлэн бүх кино театруудаар гарч эхэлсэн.   “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ”  уран сайхны киног хайртай хүнтэйгээ ирж үзээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл