8o
Улаанбаатар хот
mobile menu

Компаниуд тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулна

2018-08-07 13:11:52

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК, "Дархан нэхий" ХК, "Говь" ХК, "Махимпекс" ХК, "Мик Холдинг" ХК, "Сүү ХК", "Талх Чихэр" ХК зэрэг компаниудын 2018 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэ удаад 1-р ангиллын компаниудаас гадна олон нийтэд тайлангаа танилцуулах сонирхлоо илэрхийлсэн 2-р ангиллын зарим компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 

Компанийн нэр  Хуваарьт өдөр Цаг 
1 "АПУ" ХК 2018.08.08 14.00
2 "Монгол шуудан" ХК 16.00
3 "Говь" ХК 2018.08.09 14.00
4 "Сүү" ХК 16.00
5 "Мик Холдинг" ХК 2018.08.10 14.00
6 "Тавантолгой" ХК 15.00
7 "Дархан нэхий" ХК 16.00
8 "Мах Импекс" ХК Одоогоор баталгаажаагүй 
9 "Талх Чихэр" ХК
10 "Ай Түүлс" ХК 2018.08.13 14.00

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Иймд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхэн Монголын хөрөнгийн биржийн байранд хүрэлцэн ирж, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцахыг урьж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хувьцаа эзэмшигчдийн өөрсдийн хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэы, хуралдаа суухгүй, вэбсайтаас мэдээллээ уншихгүй тэгээд өмнөөс олон юм ярих дуртай. Тайланг тавьсан ч очоод сонсох хувьцаа эзэмшигч ховор
2018/08/08 202.21.124.18
  • Recent
  • Most Read
  • Most Comment