8o
Улаанбаатар хот
mobile menu

Зика вирусийн халдвар ОХУ-д бүртгэгдлээ

2016-02-16 09:23:00

Латин Америкийн орнуудаар хүчтэй тархаж буй Зика вирус одоогийн байдлаар дэлхийн 34 оронд бүртгэгдээд байгаа билээ. Гэвч эдгээр орнууд дээр манай хойд хөрш ОХУ нэмэгджээ. Энэ халдварын анхны тохиолдол ОХУ-д илэрсэн талаар тус улсын Хүн амын эрүүл ахуй, халдвар судлалын төвөөс мэдээлж байна. Доминиканы Бүгд Найрамдах улсад амраад Москва руу буцаад ирсэн эмэгтэйгээс вирусийн халдвар илэрчээ. Өвчтнийг тусгаарлан, эмчилгээ хийж байгаа юм байна. Дэлхийн нэлээд олон оронд тархаад байгаа учир ДЭМБ тус вирусийн халдварыг дэлхийн хэмжээний аюул хэмээн зарлаж, онцгой байдлын дэглэм тогтоогоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл