8o
Улаанбаатар хот
mobile menu

Леонардо ДиКаприо шонхроор ан хийж, Монгол гэрт амьдарна

2016-02-16 10:00:00

Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Монгол оронд Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэрээр Шведийн аялагч Йохан Эрнст Нильсоны хамт 10 хоног Хөвсгөл нууранд аялах юм байна. Леонардо ДиКаприо энэ үеэр тэд шонхроор ан хийж, Монгол гэрт амьдрах юм байна. ДиКаприогийн хувийн тогооч, хөтөч, бусад хувийн туслах ажилтнууд тэдэнтэй цуг аялах аж. Энэхүү аяллын талаар Нильсон "Надтай хамт аялж байгаа хүмүүсийг би ая тухтай нэгэн хэвийн амьдралын хэвийн маягаас нь салгаж, өмнө нь хийж байгаагүй зүйлсийг хийхийг оролддог. Хэрэв та өөрийн хязгаараа давж чадвал шагнал нь маш өндөр байх болно. Энэ бол үнэхээр гайхалтай" гэж хэлжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MONGOLIIN BUDUULEG TANHAI UHAMSARGUI ZALUUCHUUDAD ZODUULVAAA HETSUU SHUU MONGOLD
2016/02/16 103.17.108.42
Jynglid baih gej baigaa ium shig syrjignehne ee.Engiin negen amidarliig.
2016/02/16 103.17.108.42