-4o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-08-15 10:25:12

Хонь - (3/21-4/19) 

Аливаад идэвхитэй, шийдмэг бай. Өнөөдөр та ямар нэгэн чухал асуудлаар шийдвэр гаргах хэрэгтэй болно. Энэ нь ажил хэрэг ч, эсвэл хувийн амьдралын ч асуудал байж болно. Хэн нэгэнд найдсанаас өөрөө гардан хийсэн ажил илүү үр дүнтэй байна. Санхүүгийн ажиллагаанд таагүй тул анхаар. 

Үхэр - (4/20-5/20) 

Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан оилголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө. 

Ихэр - (5/21-6/21) 

Бие болон сэтгэл хямарч болзошгүй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа тогтворжино. Санхүүгийн асуудалтай холбоотой сайн мэдээ дуулна. Зарим тань ашиггай наймаа хийнэ. Санхүүгийн баримтуудаа цэгцтэй байлгаж, чухал бичиг баримтад гарын үсэг зурахдаа дахин дахин сайн нягтал. 

Мэлхий - (6/22-7/22) 

Өдрийн эхний хагас ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн саин. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна. 

Арслан - (7/23-8/22) 

Хүнд өдөр. Сэтгэл санааны эмзэглэл, тогтворгүй байдал нэмэгдэнэ. Бүх чухал ажлаа хойшлуул, ялангуяа мөнгөтэй холбоотой асуудлыг. Өөрийн мэдэлгүй шийдвэр гаргах хандлага ихсэх тул хянуур ухаалаг байгаарай. 

Охин - (8/23-9/22) 

Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Таны өмнө шалгуур тавигдах өдөр. Өнөөдөр та хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээх тул хянуур байж, үйлдэл болгоноо нягтал. Чухал шийдвэр гаргах, амьдралаа дүгнэж цэгнэхэд тохиромжтой. Мэдлэг туршлагаа бусадтай хуваалцах, шинэ мэргэжил эзэмшихэд сайн. 

Хилэнц - (10/23-11/21) 

Өдрийн эхний хагас ажлаа дүгнэх, гэрээ хэлцлээ нягтлах, олж авсан мэдээллийг ангилан ашиглахад нэн сайн. Харин үдээс хойш ажил төрлөө нямбай төлөвлөж, цагаа зөв хуваарил. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа санаж, санаа тавих хэрэг гарна. Таны эрх чөлөөт байдлаа эрхэмлэх эрмэлзэл хүчтэй байна. 

Нум - (11/22-12/21) 

Эрч хүч, дур булаам чанараа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхий. Таатай боломж тохиох тул алдалгүй ашиглаарай. Бусдын дэмжлэгийг авч чадна. Гэхдээ үр дүн ямар байх нь таны харилцаанаас шууд хамаарна. Тиймээс бусдаас тусыг эрвэл илэн далангүй байгаарай. Хайртай хүн тань анхаарал халамж шаардана. 

Бумба - (1/20-2/18) 

Шинэ байшин барилгын суурь тавих, ахас ихэстэй зөвлөлдөх, байгаль дэлхийтэй харьцахад сайн өдөр. Эд зүйл худалдаж авах, зарж борлуулахад сайн. Орон гэртээ засал чимэглэл, засвар хийхэд тохиромжтой. 

Загас - (2/19-3/20) 

Аливаад ухаалаг хандах өдөр. Сурч боловсрох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд сайн. Гэр орон, ойр дотныхноо илүү их анхаарч санаа тавь. Худал хэлэх, хий хоосон зүйлсийг амлахаас зайлсхий. Таныг зорьж ирсэн хүнд өгөөмрөөр хандаж зочломтгой бай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 51