-8o
Улаанбаатар хот
mobile menu

"Элсний фестиваль-2018" соёл урлагийн наадам болно

2018-08-15 11:08:35

Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог "Элсний фестиваль"соёл урлагийн наадмыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн байгалийн цогцолбор газар болох "Эрээн нуур"-ын хөвөөнд орших “Эрээн нуур” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

2015 оноос хойш зохиогдож буй угг наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байсан бол энэ удаа Үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, өв соёлоороо бахархах олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулна хэмээн зохион байгуулагчид мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хүрэлсүх Монгол улсын ерөнхий сайд
дуракууд минь 8сарын 1ээс хойш наад баяр наадмаа боль гэсэн шүү
2018/08/24 1.25.154.172
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82