7o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол охин “Дэлхийн мисс”-ээр тодорч эх орондоо ирлээ

2018-08-19 11:51:29

Дэлхийн аялал жуулчлалын  нүүр царайг сонгох хамгийн том шалгаруулалт болох “The world miss tourismambassador 2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан Б.Гүнзаяа эх орондоо өчигдөр ирлээ.

 7-р сарын хорин тавнаас 8-р сарын наймны хооронд Тайланд улсад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд  Монгол улсын  төлөөлөл  эхнээсээ номинаци бүрт тэргүүлж дэмжигч, фэнүүдээ баярлуулж, омогшуулж  байсан билээ.1994 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний энэ оны шалгаруулалтад 57 орны гоо охид шалгаран уригдаж  14 хоногийн туршид  тусгай хөтөлбөрийн дагуу тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэн, нийгмийн хариуцлага, авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Монгол охин Б.Гүнзаяа 3-р байрын шагналыг эх орондоо авчирч байна.

Дэлхийн аялал жуулчлалын элчийг шалгаруулдаг тус тэмцээнд улс орноо төлөөлөн оролцож байгаа охид эх орныхоо түүх соёл, хөгжил дэвшил, жуулчдын анхаарлыг татахуйц гарц боломжийг сурталчилдагаараа ач холбогдолтой.  “The world miss tourismambassador 2018” арга хэмжээг зохион байгуулагчид болоод хэвлэлийн агентлагууд, үзэгчдийн онцолсоноор Монголын төлөөлөл болон оролцсон Б.Гүнзаяа онгон дагшин байгалийн сүр хүч, нүүдэлчин амьдралын хэмнэл, тал нутгийн охидын эрэмгий зоригийг илтгэсэн эко видео, хувийн үзүүлбэр, үндэсний хувцасаараа өөрийн эрхгүй анхаарал татаж байсныг мэдээлжээ. Б.Гүнзаяа охин ийнхүү дэлхийн нэр хүндтэй  арга хэмжээнд  амжилт үзүүлж   эх орноо сурталчилж, аялал жуулчлалын хөгжилд хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлж байна.   Мөн тэмцээний хамгийн чухал шалгаруулалт болох олон нийтийн санал асуулгын сүлжээнд Монголчууд хамтдаа байж, тасралтгүй саналаа өгч нийт дүнгээрээ  тэргүүлж байсан нь  онцлох үйл явдал болж чадсан юм. Энэ бол бидний эв нэгдлийг харуулсан үнэхээр сэтгэл догдлуулсан мөчүүд байсан гэж Б.Гүнзаяа хэлж байна.

Тэмцээнийг үзэхээр дэлхийн 100 гаруй орны 40  орчим сая жуулчин Тайландыг зорин ирсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцож байгаа охидоос тус орны өв соёлыг танин мэдэж дараа дараагийн аялалынхаа зорилгыг тодорхойлсоноо илэрхийлсэн байна. Манай орны хувьд энэхүү олон улсын цараатай  тэмцээнд  3  дах удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд Б.Гүнзаяа энэ удаа  хүндэт титмийг ийнхүү эх орондоо авчирч байна.

Түүнийг “Чингис хаан” нисэх буудал дээр гэр бүл, найз нөхөд дэмжигч фенүүд  нь тосон авч хүндэтгэл үзүүлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
фх
мѳѳмтэй залуусын наадам
2018/08/19 202.126.89.38
  • Recent
  • Most Read
  • Most Comment