8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жөн Ирийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна

2016-02-16 15:00:00

Умард Солонгост тус улсын гол баяр болох Ким Жөн Ирийн мэндэлсний өдрийг тэмдэглэж байна. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан солонгосчуудын хувьд ариун уул болох Пэктусаны бэлд Америкийн империалистуудын эсрэг тэмцэлд ялахыг уриалсан уриа лоозон бүхий улс орны удирдлагад “үнэнчээ илтгэсэн жагсаал цуглаан” болж байна. Түүхийн албан ёсны бичгээс үзвэл, энд оршдог партизануудын нууц хуаранд 74 жилийн өмнө Ким Жөн Ир мэндэлжээ. Умард Солонгос даяар кино наадам, гэрэл зургийн үзэсгэлэн, концерт, циркийн тоглолт зэрэг олон тооны янз бүрийн арга хэмжээ эхэлсэн байна. Умард Солонгост байрладаг гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнуудыг тус улсад “бүх цэцгийн хаан” гэж нэрлэдэг Ким Жөн Ирийн нэрээр нэрлэсэн цэцгийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьжээ. Хятад, Испани, АНУ болон гадаадын бусад оронд оршин суудаг солонгосчууд баяр ёслолын арга хэмжээнд оролцохоор Умард Солонгост иржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл