8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш, эмч нарын цалин нэмэх шийдвэрийн талаар хэн юу хэлэв

2018-08-24 09:36:00

Өнгөрсөн нэг дэх өдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалин 14-30 хувь болгож нэмэх шийдвэр гаргасан билээ.Тодруулбал, Уг шийдвэр ирэх 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжих  юм.Хэдийгээр цалин нэмнэ гэсэн шийдвэр гаргасан ч ирэх сарын 03-ны өдрөөс эхлэн багш нар ажил хаялт зарлана хэмээн мэдэгдээд байгаа юм. Засгийн газраас гарсан энэхүү шийдвэрийн талаар хэн юу гэж хэлсэнийг хүргэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох шийдвэрийг гаргалаа.
Засгийн газар үйлдвэрчний байгууллагын гурван талтай хэлэлцээр байгуулсан байгаа. Энэ хэлэлцээрийн дагуу ОУВС-тай хамтарч төрийн алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй ажиллах үүрэг хүлээсэн.
Тиймээс энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхээр болсон. Засгийн газар цалин нэмэгдүүлэхдээ хэд хэдэн зарчим баримталсан.
Юуны өмнө цалин багатай, эдийн засгийн хүнд нөхцөлд өртөж байгаа хэсгийнхний цалинг эхний ээлжинд нэмнэ.

Хоёрдугаарт төрийн албан хаагчдын цалинг ажлын байрны нөхцөл, ажлын ачаалал, ур чадвар, хариуцлагаас нь хамаарч нэмэх системтэй болгоно гэж ярьсан. Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбаруудад ажлын байрны үнэлгээ судалгаа хийснийг үндэслэж төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа юм.
Гуравдугаарт цалин нэмэгдүүлэхдээ Соёл урлагийн ажилтнуудын цалин бага нэмдэг байсан юм байна. Тийм учраас соёл урлагийн ажилтнуудын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлнэ.
Харин энэ удаад улстөрийн албаныхан буюу шүүгч, прокурорын цалинг нэмэгдүүлэхгүй.
Ер нь бол энэ оны есдүгээр сарын 01-нээс эхлээд төрийн алба хаагчдын цалин нэмэгдүүлнэ. Эхний ээлжинд багш, эмч нар, тэднээс бага доогуур цалинтай алба хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлнэ. Нийтдээ 145 мянган алба хаагчийн цалин нэмэгдэнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Монгол Улсын эдийн засгийн өсөлт эхний хагас жилийн байдлаар 6.3 хувьтай болж, эхний долоон сарын байдлаар төсвийн орлого 589 тэрбум төгрөгөөр давж биелсэн . ОУВС-ийн ажлын хэсэг Монголд ирж ажилласан. Энэ үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал дээр хоёр тал бүрэн ойлголцсон. 2018 онд төсөвт суусан эх үүсвэрийнхээ хүрээнд цалинг нэмнэ. 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхээр ОУВС-тай ойлголцож тохиролцсон байгаа. ОУВС-аас Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, төсвийн сахилга бат сайн байгаа болон өр барагдуулах ажлыг идэвхтэй хийж байгааг үнэлсэн.2017 оны аравдугаар сарын 24-нөөс хойш Засгийн газар гаднаас нэг ч долларын өндөр хүүтэй арилжааны зээл аваагүй байгаа. Дотооддоо арилжааны банкууд болон иргэн ААН-ээс нэг ч төгрөгийн зээл мөн аваагүй. Тэгэхээр түрүүн танилцуулсан давсан орлогоороо төсвийн алдагдлыг санхүүжүүлж, зээл авахгүй байхад зарцуулж байна. 

УИХ 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 1.4 их наяд төгрөгийн зээл авч болно гэсэн үг. Гэсэн ч Сангийн яамны зүгээс төсвийн сахилга батыг чанд баримталж, давсан орлогоороо алдагдлаа нөхөөд явж байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

Засгийн газрын хуралдаанаар чухал шийдвэр гарлаа. Багш, эмч нарын болон бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэх, тэр дундаа сувилагчдын цалинг 12-30 хувь нэмэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын хуралдаанаар сувилагч нарын зэрэглэлийг дөрөв хүртэл ахиулах шийдвэр гарсан. Цаашид эмч нарын зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг шийднэ.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат

Засгийн газрын байр суурийг бид хүлээж авах боломжгүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Мөн Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэлэлцээр үр дүнд хүрэхгүй байгаад санаачилгатай ажиллахгүй байгааг ч анхааруулсан. 
Гэтэл Засгийн газар дангаараа цалин нэмэх шийдвэр гаргалаа. 2018 онд урамшуулал хэлбэрээр олгох байсан 56 тэрбум төгрөгийг төрийн нийт албан хаагч нарт хувааж 8-30 хувийн нэмэгдүүлнэ гэх шийдвэр гаргажээ.
Энэ шийдвэрийг МҮЭ-ийн холбоо хүлээж авах боломжгүй. Боловсрол, эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн гишүүд 9 дүгээр сарын 3-нээс ажил хаях шийдвэртээ хэвээрээ байгаа.
Бид Засгийн газраас Төсвийн тодотголоо хий, ОУВС-гийн зөвлөмжийн дагуу тэвчиж болох зардлаа тана гэдгийг удаа дараа шаардаж байгаа.
Урамшуулал хэлбэрээр олгох ёстой хөрөнгийг ийнхүү хувааж байгаа нь харамсалтай байна.
Цалингийн нэмэгдэл 8 хувь гэдэгт ганц л тоо хэлье. 2018 оны инфляцийг дөнгөж хаах уу үгүй юу гэдэг тоо. Зөвхөн валютын ханш, төгрөгийн худалдан авах чадварыг аваад үзэхээр 2014 оны тавдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл төгрөгийн ам/доллартай харьцах ханш 37.5 хувиар унасан.
37.5 хувиар цалин нэмж байж бодит худалдан авах чадварыг хадгалж үлдэнэ гэсэн байр суурьтай. Хэрэглээний үнийн индексийг авч үзэхээр 30 мөн хувиар нэмэх шаардлагатай. Иймд бид гишүүд, идэвхтэн сонгуультнуудынхаа шаардлагаар хамтын маргаанаа үргэлжлүүлэх болно. 

МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг:

Өнгөрсөн хавар багш нарын тэмцэл эрчимтэй өрнөж байхад Засгийн газраас ҮЭ-д хэд хэдэн санал тавьсныг бид хүлээж авч, тэмцлийн үйл ажиллагаагаа хойшлуулсан. Анги дэвшилт, элсэлтийн шалгалт зэрэг олон ажил давхцдаг учраас хүлээцтэй хандсан. Үүнийг төр засаг хайхарч үзэхгүйгээр ийм шийдвэр гаргасанд боловсрол, шинжлэх ухааны салбарынхан уур бухимдалтай хүлээж авч байна. Иймээс бид 9 дүгээр сарын 3-наас ажил хаянаЗасгийн газар дангаараа ийм шийдвэр гаргасан нь үнэхээр болчимгүй үйлдэл.
Нэмэлт хэлэлцээрээр гаргасан шийдвэрээ “гал унтраах” байдлаар ашиглаж, 30 хүртэл хувиар цалин нэмсэн мэтээр олон нийтийг төөрөгдүүлж, бидний тэмцлийг зогсооно гэвэл боломжгүй асуудал.

МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар:

Сувилагч нарын цалинг 20-30 хувь нэмж байгаа нь чамгүй амжилт. Гэвч болоогүй. Эмч нарын цалинг хэдэн хувиар, хэдийнээс эхэлж нэмэх нь тодорхойгүй байна. Эмэгтэйчүүдийн сувилагч, ахлах сувилагчдын цалинг нэмүүлэх асуудал тусгагдаагүй. Эмч нарын цалинг хэзээнээс шатлал нэмэгдүүлэх нь тодорхойгүй байна. Энэ шийдвэр тодорхой болох асуудлыг харзнаж байж бид ажил хаялтад нэгдэх эсэхээ шийднэ. Хэрвээ тодорхой хариу өгөхгүй бол бид ажил хаяхаар болоход тийм ч их хугацаа орохгүй. Гурав хоногийн өмнө мэдэгдсэн байхад л болно. Бид боловсролын салбарынхны ажил хаялтыг дэмжиж байна.
Цаашдаа монголчууд цалингаараа сайхан амьдардаг болох хүртэл бид тэмцэнэ. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох ёстой.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лотос
эмч хүн олон жил хүч чадлаа шавхан байж нарийн мэрэгжлийг эзэмшиж пилтан шал хагалгааны хүйтэн өрөөнд олон цаг зогсож нойр хоолоо хасан дежур хийж өөртөө болон ар гэрийхэндээ халдвар авах эрсдэлтэйгээ
2018/09/12 103.229.120.235
зочид
боловсролын яамыг татан буулгая
2018/09/12 202.21.113.171
зочиг
ЗАСАГ ТӨР АСАР ТОМ ДАНХАР АШИГГҮЙ ОЛОН ТОООГОО ЦӨӨЛ
2018/08/25 59.153.112.100
зочин
Үр ашиггүй зардалаа танаж байж энэ цалин тэтгэвэрийн нэмэгдэл эх үүсвэр гарч ирнэ.жич гэхэд төрийн албаны том оворын авто машины бензин шатахуун машины зардалыг танахад 65 тэрбум эх үүсвэр гарч ирнэ.
2018/08/24 64.119.23.57
Zochin
Ямар ч чадалгүй,сэтгэлгүй ухамсаргүй хүмүүс л ингэж үймүүлж гүйгээд байгаа ш дээ.Улс орон ийм хүнд байхад үүнээс өөр яаж нэмэх юм бэ.ДАВАРЧИХСАН ЮМ.
2018/08/24 112.72.11.105
Зочин
ҮЭ-ийн ажилтнууд эмч багш нарын нэрийг барьж ,олон түмнийг турхирахаа болих хэрэгтэй.Чадалтай эмч нар нь эмнэлэг байгуулаад гарчихсан.Чадалтай багш нар нь сургууль байгуулаад гарчихсан.
2018/08/24 112.72.11.105
  • Recent
  • Most Read
  • Most Comment