8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувьцаагаа эргэлтэнд оруулж чадахуу

2016-02-16 15:19:00
Эрдэнэс таван толгой хк-ийн хувьцааг арилжаалах асуудлын тухай асуудлаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагай мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрдэнэс “Таван толгой” компанийн 1072 ширхэг хувьцааг яаж эргэлтэнд оруулах вэ, Хувьцааг хэрхэн худалдах вэ, хувьцааг эзэмшсэн байгаа хүн нас барсан тохиолдол өвлүүлж үлдээж болохуу гэсэн асуултанд хариулт өгч, хувьцаагаа нээлгээгүй хүмүүсийг нээж, арилжаалахыг уриаллаа. Одоогийн байдлаар 300 мянган хүн эх орны хишгээ бэлэн мөнгө байдлаар хүлээж авсан бол ойролцоогоор 800 мянган гаруй иргэн дансаа нээгээд хувьцаагаа авчээ. Сүүлийн үед иргэд энэхүү хувьцаагаа санхүүгийн эргэлтэнд оруулж өгөөч гэсэн хүсэлт нилээд тавьдаг болжээ. Энэ тохиолдолд Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд хандаж болно гэдгийг Э.Алтаншагай онцоллоо. Тиймээс эх орны хишгийг иргэн бүрт уриатай УИХ, Засгийн газрын 2012 оноос хойш хэрэгжиж буй тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэд хөрөнгийн биржээр арилжаалахыг хүссэн эхний ээлжийн 508 хүний өргөдлийг “Хуьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-аас Засгийн газарт хүргүүлсэн байгаа аж. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн www.schcd.mn сайтаар орж шалгаж үзэж болох юм байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tulga
hariu irsen yum uu
2016/04/13 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment