8o
Улаанбаатар хот
mobile menu

Зонхилон тохиолдох өвчин: Тэмбүү өвчний үүсэл, тархалт

2018-08-29 15:00:00

Та бүхний эрүүл энхийн төлөө Б.Намтай эмч зөвлөж байна...

Тэмбүү өвчин нь  нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдварыг хэлнэ. Тэгвэл тус тэмбүү өвчний үүсэл, тархалтын талаар "Найрамдал" эмнэлэгийн ерөнхий эмч АУ-ны доктор Б.Намтай эмчийн "Зонхилон тохиолдох өвчин"  номноос  "Тэмбүү өвчний үүсэл, тархалт"-ын талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

Тэмбүү өвчний үүсэл, тархалт

Тус өвчин нь ихэнхдээ бэлгийн замаар дамжин халдварладаг. Анх 1494 онд Итали, Швецарь зэрэг оронд дэлгэрснээр удалгүй Франц, Герман Англиар дамжин бүх Европын оронд дэлгэрч улмаар тухайн үеийн арилжаа, худалдаа, дайн байлдааныг дагаж Орос, Америк болон дэлхийн улс орноор тархан дэлгэрчээ. Дундад улсад 1600 оны үеэр зарим шашны урсгал, арилжаа наймаа, хар тамхи зэргийг дагалдан орж ирсэн хэмээн үздэг.

Монголд оронд дэлгэрсэн гол шалтгаан бол Манж, Чин гүрний үед жил бүрийн билгийн улирлын шинийн есөнд хааны ордонд буяны өргөл, мөргөл, даатгалын ёслол болдог бөгөөд түүнд бүх аймаг хошууны ван, гүн, ноёд, түшмэл дагагсдын хамт Бээжинд олон хонож тухайн үед яр тэмбүүгээр өвчилсөн янхан эмстэй нөхцөлдөж, харьж ирэхдээ гэр орон, нутаг усандаа тархаадагаас үүссэн хэмээн “Улаанцавын түүхэн үйл хэргийн тэмдэглэл” номд бичсэн байдаг.

Түүнчлэн мал аж ахуй эрхэлдэг, хол ойрын нутгаар байнга явдаг, хоол, будаа арилжаа худалдаа зөөвөрлөх тэмээн жингийн хятад, монгол жинчин, наймааны данжаад, хар шар феодлын эзэд зэрэг хөл хурдтай, явдал ихтэй хүмүүсээр дамжин газар сайгүй яр тэмбүү дэлгэрчээ.Тус өвчнийг үүсгэгч нь тэмбүүгийн бактераас үүсдэг бөгөөд 90% нь бэлгийн замаар, 10% нь ахуйн замаар халдварлана. Арьсан дээр жижиг улаан биржгэр тууралт гарах, булчирхай хавдах, бэлэг эрхтний гадаргууд янз бүрийн яр гарах, улайх, хавдах, шалбарах, тагнай, хамрын хөндий цоорох, хүндэрвэл элэг дэлүү хавдах, өвчний хор яс, нугас хүртлээ нөлөөлбөл ясны идээт үрэвсэл болох, тархи толгой тэнэгшрэх цаашилбал сав өндгөвч үржлийн эрхтэний үйл ажиллагаа алдагдан хүүхэд олохгүй байх буюу үржил таслагдана. Ийнхүү улс үндэсний ирээдүй хойч үеийг хүртэл ноцтой нөлөөлж газар авч байсан яр тэмбүү өвчнийг төр засгаас шийдэмгий бодлого авч 1950 оноос эхлэн орон даяар хүн бүхнийг шинжилгээнд хамруулж урьдчилан сэргийлэх эмчилгээг эрчимтэй явуулж чадсанаар богино хэдэн жилийн дотор яр тэмбүү өвчнийг устгаж чадсан байна. Тус өвчнийг устгахад тосон пенциллин их хэрэг болсоныг түүхийн материалд тэмдэглэсэн байдаг. Хэдийгээр тус өвчин хязгаарлагдсан боловч үүсэх магадлал байгаа тул сонор сэрэмжтэй байвал зохино.

Тус эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл 

Хаяг : 3-р эмнэлэгийн төв хаалганы баруун талд Найрамдал эмнэлэг 
Утас: 94469988, 94468844, 94460088

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment