8o
Улаанбаатар хот
mobile menu

Хатиг өвчнөөс сэргийлэх эмчилгээг хэрхэн хийх вэ

2018-09-07 09:32:00

"Найрамдал" эмнэлэгийн ерөнхий эмч АУ-ны доктор Б.Намтай эмчийн "Зонхилон тохиолдох өвчин" номноос ХАТИГ өвчнөөс хэрхэн сэргийлэх, хэрхэн эмчлэх талаар дараах мэдээллйг бэлтгэн хүргэж байна. 

Хатиг өвчнийг бас мундас гэж нэрлэдэг ба арьсан доорх эд эсэд үүсдэг идээлүүлэх чанарын үрэвсэл болно. Нүүр, толгой, хүзүү нуруу, хөл, бөгсөнд элбэг гардаг, механик хэлбэрээр сэдэлт авдаг өвчин юм. Үсний уут бохирдсон, биеийн дархлаа суларсан үед үзмийн бөөрөнхий бактер болон ногоон идээлүүлэх бактер идэвхжиж хэсэг газрын эд эсэд нэвчдэс үүсгэн үрэвсүүлнэ. Энэ бол энд яриад буй хатиг юм. Эхлээд биеийн аль нэг хэсэгт жижиг гөвдрүү гарч дарж тэмтэрэхэд хөндүүртэй болж 2-5 хоногт өвчний голомтод шар ногоон өнгөтэй идээ үүсч аажмаар ихэсч бага хэмжээний идээт хавдрыг үүсгэнэ. Улайж, хавдан, өвдөх, халуурах үзүүр нь шовойж шарлан хагархад бэлэн болж боловсроно. Өвчний явц 7-14 хоног байж хэсэг газарт ихэвчилэн гардаг.

Хатиг өвчнөөс сэргийлэх эмчилгээ:

Тус өвчин нь залуу багачуудад илүү тохиолдоно. Зун намрын улирал буюу биеийн ядаргаа дархлаа суларсан үед гарна. Ариун цэврийг эрхэмлэх, наранд дэндүү шарагдахаас зайлсхийх, чихэр бурмыг багасгах хэрэгтэй. Өөрөө хагарвал ариутгал цэвэрлэгээг сайн хийж эдгэрэлтийг түргэтгэх, хагарахгүй бол ардын арга болох ногоон тос, хонины сүүл тавьж боох эсвэл Ба дү гуо гэдэг “Хатиг хатаагч” хятад тосон эмийг халаан хатиган дээр хэд хэдэн удаа наавал хагарна. Монгол эм либибалжирыг өндөгний цагаанд зуурч хөхүүлбэл мөн адил сайн. Хатиг дөнгөж гармагц буюу буюу идээлэхээс өмнө ампицилин эртомицин зэрэг үрэвсэл дарах эмийг ёсчлон уух, хүйтэн жин тавьж идээлэх нөхцөлийг алдуулвал бас эдгэрэх нь бий. Уламжлалт анагаах ухаанд тус өвчнийг нян цусны хороос гардаг гэж үздэг бөгөөд барбусүм, дамринмарбу , марчин зүсэм зэргээс уулган сэрүүсгэн эмчилнэ. Мөн чуна-5-ыг өгч өвчний нянг устган засахыг эрхэмлэдэг. Сайн найруулсан өлч-8-ийг өгвөл нянг устган үрэвсэлийг намдаана. Халуун гашуун зүйл хэтрүүлсэн, хөлс их гарсан, ядарсан зэргээс үүсдэг. Цус шараар голлосон хүмүүст энэ өвчин илүү тохиолдох тул нянг гүйцэт дарж цусыг сэрүүсгэн ариусгахгүй бол өвчин жил сар тойрон олон дахина. Тус өвчнийг хятад эмнэлгийн дагуу эмчлэхдээ цусыг сэрүүсгэн хор тайлахыг голчилдог. Үүнийг nui huang jie du wan, huang lian shang qin wan зэргээс сонгон өгч болно, шинэ наран ногоог 200 г-ыг усанд буцалган цайны оронд уух, баавгай цэцэг 30г, дэгд тус бүрээс 15 г-ыг хамт буцалган уулгах нь тус өвчний хор тайлах цус сэрүүсгэн үрэвслийг дарахад тохиромжтой байдаг. Алтан мөнгөн цэцэг 15 г, түүхий хуруувчин цэцэг 24г буцалган хандалж уувал адил үйлдэлтэй. Хятадаар хатигийг jie zhi буюу yong гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment