8o
Улаанбаатар хот
mobile menu

“Авьяаслаг Монголчууд” шоу ирэх ням гаригт үзэгчдийн хүртээл болно

2018-09-10 09:49:00

“Авьяаслаг Монголчууд-3” шоуны дугаар есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн Монгол ТВ-р хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд”шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна.

Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон “Наашаа Цаашаа”  нэвтрүүлгийн хөтлөгч ажээ.

"Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлсэн билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
undarmaa odoo bolio shal sonirholgui bolgoj bn.
unen ug
2018/09/13 202.131.249.230
Зочин
Бөх, дуучин хоёроос залхаж байна, тэдгээрийн оронд инженер, бүтээгч, ёс зүйтэй залуу үе илүү хэрэгтэй байна.
2018/09/13 202.21.118.138
Зочин
Нийтийн танил болсон хэдэн жүжигчдийнхээ зургийг л солиод тавьчих вм даа, хөөрхий. Ундармаа энд алга л байх юм. Жавхлан байна.
2018/09/11 103.57.94.252