“Монгол НD” телевизийн хамт олон “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан дэлхийн шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болсон билээ. Энэ удаагийн“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгийн шүүгчээр реппер, продюсер Рокит бэй, хөтлөгч продюсер П.Анужин, жүжигчин Г.Ундармаа, Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар шоуг шүүж байгаа юм.
Эхний дугаар хамгийн сонирхолтой үзүүлбэр оролцогч Ц.Энхтулга, Б.Нямдаваа нарын үзүүлбэр байсан юм.