Хаврын тэргүүн сар гарч, цаг агаар ч сайхан дулаар ч эхэллээ. Гэхдээ та бүү яараарай. Учир нь маргаашнаас эхлэн ихэнхи нутгаар хүйтэрч зарим газраар бүр цасан шуурга шуурах юм байна. Хаврын салхи хавирга нэвт гэсэн үг байдаг шүү дээ. Төвийн бүсийн зарим хэсгээр, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах юм байна.
Салхи 18-20-нд зарим газраар секундэд 12-14 метр, 21-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 26-31 градус хүрч хүйтэрнэ гэсэн мэдээлэлийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өглөө. Ингээд үдэш бүр уншигч танд хүрдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэх гэж байна. Өнөөдрийн гол дуулиан, МАХН-аас дахин нэг баривчилсан явдал байлаа. Шинэ, шинэлэг мэдээлэлээр дүүрэн тойм булангаа хүлээн авч үзнэ үү.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
МАХН-ыг ээлж дарааллан "намнахаар" шийдсэн АТГ
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно хэмээн өөрийн цахим хуудаснаа тэмдэглэжээ. Гэвч энэ байгууллага сүүлийн үед улс төрийн намууд болоод тэдгээрийн удирдлагуудыг баривчилж, нийгэмд шуугиан тарих ажилтай болж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Ялангуяа МАХН-ынхны хувьд АТГ-ынхан атаат дайсан болж, удирдлагуудыг нь ээлж дарааллан “намнаж” байна.
Г.Шийлэгдамба: Намын даргын шахалтаар мөнгө босгосон
Тэдний овоо харааны эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга нь өртсөн. АТГ-ынхан тус намын генсек Г.Шийлэгдамбыг баривчилсаныхаа дараа их хэмжээний авлига авах гэж байхад газар дээр нь баривчилсан хэмээн мэдэгдсэн ч МАХН-ын зүгээс үүнийг үгүйсгэсээр байсан юм. Гэвч Г.Шийлэгдамба хоёр сар орчим хоригдсоныхоо дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их хэмжээний мөнгө байсан нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг намын дарга Н.Энхбаярын даалгавараар намдаа хандив болгож авах гэж байсан талаараа өчиж, намын зарим нөхөд нь үүнийг мэдсээр байж өөр зүйл ярьж байгаад гомдолтой байгаагаа дуулгасан. Тэгвэл өчигдөр 17 цагийн үед МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, хорих 461-р ангид саатуулжээ. Энэ мэдээний үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад хариуцлага тооцох уу
Эрх баригч АН-аас томоохон албан тушаал хүртсэн нөхдүүдийн хууль зөрчсөн үйлдэл гаарсаар байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа томилогдмогцоо л дүүргийн бүхий л хороодын дарга нараас эхлээд хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийг хүртэл халж байсан түүх бий. Байнга хууль бус үйлдэл гаргах Д.Пүрэвдаваа АН-аасаа дүүргийн ИТХ-д сонгогдсон нөхдүүдийн улирал бүрийн урамшууллын мөнгө болох 136 сая төгрөгийг намдаа хандивлана гээд хураагаад авчихсан нь нэлээд асуудал дагуулж байсан. Засаг ноён Д.Пүрэвдаваа саяхан жирэмсэн эмэгтэйг зодож танхайрчээ. 2015 оны арваннэгдүгээр сард Засаг дарга Д.Пүрэвдаваа тус дүүргийн Гэр бүлийн хөгжил төвийн даргаар ажиллаж байсан Н.Эрдэнэ гэх жирэмсэн эмэгтэйг зодож танхайрсан байна. Д.Пүрэвдаваа 2013 оны дөрөвдүгээр сараас эхлээд Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн даргаар томилогдон ирсэн Н.Эрдэнэ гэх эмэгтэйг байнга ажлаа өгөхийг шаардаж дарамталж, улмаар сүүлд жирэмсэн эмэгтэйд гар хүрсэн аймшигт хэрэг гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг энд дарж уншина уу.
МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг баривчиллаа
Өнөөдрийн гол дуулиан, МАХН-аас дахин нэг баривчилсан явдал байлаа. Өчигдөр орой 17.00 цагийн үед МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, хорих 461-р ангид саатуулсан байна. Түүнийг МАХН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн мэдээлэл байна. Санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг хорьсон олон хүний анхаарлыг татаад байна.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн анхааралд
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр суманд оршин суух нэг настай эрэгтэй Д нь хоёрдугаар сарын зургааны өдөр гэртээ халуун усанд түлэгдэж ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Бага насны хүүхэд түлэгдэж гэмтсэн тохиолдол сүүлийн үед маш их гарч байгаа. Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхнийг анхаарал болгоомжтой байхыг ЦЕГ-аас анхааруулж байна. Бага насны хүүхдүүд ихэвчлэн урдаас орж ирдэг халуун тогоонд түлэгдэж байна.
“Хүннү молл” худалдааны төвийн ажилчдын хайхрамжгүй байдлаас болж 9 настай хүү чихээ сэтэлжээ
Хоёрдугаар сарын 12 буюу өнгөрөгч баасан гаригт нэгэн эмэгтэй “Хүннү молл” худалдааны төв өдрийн 15:10-16:40 цагийн хооронд есөн настай хүүгээ, дүүгийнх нь хамт нэг цаг, гучин минут тоглуулахаар оруулсан байна. Гэтэл 10 гаруйхан минутын дараа хүүгийн чих нь сэтэрч, их хэмжээний цус алдсан, мөгөөрс нь хуваагдсан байдалтай гарч иржээ. Хүүхдийг чихээ сэтэлсэнээс хойш 20 минутын турш хүүд хэн ч, ямар ч анхан шатны тусламж үзүүлээгүй, чих нь сэтэрч цус нь гарсан хэвээр тоглоомын тасгийн шалан дээр ганцаараа уйлж суусан бичлэг нь үлдсэн байна. Тус төвийн тоглоомын тасгийн ажилтнууд цусыг арчиж цэвэрлээгүй хайхрамжгүй хандсан байна. Одоо хүү эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд чихэндоо оёдол тавиулжээ. “Хүннү молл” бол Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв. Тэд өөрсдийгөө "Амьдралын аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлэх Монгол улсын тэргүүлэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн "АЗ ЖАРГАЛЫН ӨРГӨӨ" гэж рекламддаг. Түүгээр ч барахгүй "Хэрэглэгчээ дээдэлж, үйлчилгээний өндөр стандарт, аюулгүй байдлыг чухалчилж ажиллана" гэж зарладаг. Гэвч тэд өөрсдийгөө сурталчилдаг шигээ хэрэглэгчээ дээдэлсэнгүй,стандарт, аюулгүй байдлыг чухалчилж чадсангүй. Харин ч айл гэрийн аз жаргал болсон хүүхдийг эрүүл мэндээр нь хохироолоо. Сүүлийн үед эцэг эхчүүд тус газрын тоглоомын тасгаар үйлчлүүлэх болсон. Гэвч энэ мэт алдаа дутагдал гаргаж, бяцхан үрсийн эрүүл мэндээр тоглоод байвал яах вэ... Хариуцлага тооцох, хяналт тавих газар байна уу...
Анхаар: Нүдний хорт хавдар ухаалаг утаснаас үүдэлтэй
БНХАУ-ын 40 настай нэгэн залуу хэдхэн хоногийн өмнө нүдний хорт хавдраар өвчилж, нас баржээ. Өвчний гол шалтгаан нь шөнийн цагаар ухаалаг утсыг удаан хэрэглэсэнтэй холбоотой гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Сүүлийн үед дундад Азид нүдний хорт хавдраар өвчлөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд түүний гол шалтгаан нь ухаалаг утас, таблет, телевизийг харанхуйд хэт удаан үзсэнээс үүдэлтэй гэнэ. Манай улсын залчуучууд сүүлийн үед дээрх зүйлсийг байнга хэрэглэж байгаа болохоор нэгийг бодоход илүүдэхгүй болов уу. Эцэг, эхчүүд ч хүүхдүүддээ гар утас, таблетаа өгч тоглуулахгүй байхыг хичээгээрэй.
Д.Энхбат өршөөлд хамрагдан суллагджээ
Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлага, судалгаа үнэлгээний хэлтсийн дарга асан Д.Энхбат өршөөлийн хуулиар суллагдсан байна. Тэрээр Хяналт шалгалт, аргазүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарын дуулиант хэргийн нэг холбогдогч хэмээн ял эдэлж байсан юм. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял шийтгэсэн байсан. Түүний хэргийн зарим үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан учир ийнхүү суллагдсан аж.