12o
Улаанбаатар хот
mobile menu

"ЦУС ДУТАХ ӨВЧИН"-ий үед В12, навчны хүчил, төмөр агуулсан хоол, эм бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байна

2018-09-19 10:00:00

Цусны улаан эс хэмжээнээс бага болоход хүний нүүр царай нь цонхийж, хөдөлгөөн багасаж, амархан уурлаж бачимддаг. Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг. Тэгвэл тус өвчнөөс хэрхэн сэргийлэх мөн цус багадалттай болсон хэрхэн эмчлэх талаар Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн 2014 онд гаргасан "ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ӨВЧИН"  номноос "ЦУС ДУТАХ ӨВЧИН"-ий талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

 

ЦУС ДУТАХ ӨВЧИН

Хятадаар “贫血” Фин Шүэ гэж нэрлэдэг. Цусны улаан эс болон цусны улаан уураг хэвийн хэмжээнээс багасахыг цус дутах өвчин гэнэ. Эрүүл эрэгтэй хүний улаан эсийн тоо 4,5-5,6 сая, эмэгтэй хүнийх 4,0-50 сая байдаг. Цусны улаан уургийн хэмжээ нь эрэгтэйд 65-90 г\л, эмэгтэйд 62-78 г\л байдгийг хэвийн гэж үздэг. Үүнээс доошилсныг цус багадсан, цус дутсан гэж үзнэ. Цусны улаан эсийн дотор услаг байхаас гадна голдуу хүчилтөрөгч агуулсан цусны улаан уураг байдаг. Хүний цус улаан өнгөтэй байдгийн гол шалтгаан нь улаан уургаас болдог. Энэ улаан уургийн гол үйлдэл нь өөртөө хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийг шингээн зөөвөрлөхөд оршино.

Цус дутах үед цусны улаан эс, улаан уургийн тоо илт буурч хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг зөөвөрлөх чадвар буурдаг болохоор эд эсэд цус дутагдаж царай цайх, чих шуугих, толгой эргэх, дөрвөн мөчөөр хүйтэн оргих,буюу хүчгүй болох, идээний сонирхол буурах, хэвлий дүүрч хөдөлгөөн хийсний дараа зүрх савлаж, амьсгал цухалдана. Удвал цус дутах чанартай зүрхний өвчин буюу зүрхний булчингийн сулралыг үүсгэнэ. Цус дутах өвчний хүнд, хөнгөн нь түүнийг үүсгэж буй шалтгааны хурд буюу явцаас болно. Цус дутах нь хэдий түргэн бол цус дутсанаас үүсэх шинж тэмдэг, хүндрэл нь төдий хүнд ил тод байдаг. Их хэмжээний цус алдвал хэдэн минут ба хэдхэн цагийн дотор толгой эргэж, гар хөл хөрч, шокын байдалд орно. Гэвч ихэнх цус багадал удаан чанартай байдаг тул хөнгөн архаг шинж илрэлтэй байна.

Биохими, цусны ерөнхий шинжилгээ болон бусад холбогдох шинжилгээ хийлгэж өвчнийг тодорхойлно. Цус дутах шалтгааныг олж илрүүлэхэд багагүй төвөгтэй байдаг. Бодисын солилцоо муудах, шим тэжээл, төмөрлөгийн агууламжтай хоол дутагдсан, цус зохион бүтээх ажиллагаа алдагдсан, шамбарам, ходоод гэдэсний шархлаа, хөшингө өвчин, сүрьеэ, цус цайх өвчин болон эмэгтэйчүүдийн зарим өвчнөөс шалтгаалан цус багадалтыг үүсгэх нь олон байдаг. Дэлгэрэнгүй ойлголтыг хүсвэл яаж, хэрхэн цус зохион бүтээгдэж буйг мэдэх нь чухал байдаг. Цусны улаан бөөм буюу улаан эс нь тасралтгүй төлжин  мөн байнга сөнөж, солигдож байдаг. Ясны чөмөг бол цусны улаан эсийг зохион бүтээх үйлдвэр уурхай болно. Шинэ улаан эс ясны чөмгөнд тасралтгүй бүтэж, зохих хэмжээнд хүрснээр цусны эргэлтэнд орж улаан эс буюу улаан уургийн тоо хэмжээг бүрдүүлж байдаг. Энэ үйл явц саатах буюу зогсонгуйрвал цус дутахын шууд шалтгаан болно. Үүнийг цусны төлжилт саатах чанарын цус дутах өвчин гэнэ.

Цусны улаан эс хэтэрхий олноор хохирох хэлбэрийн цус дутах өвчин гэж бий. Энэ нь төрөл бүрийн шалтгаанаас болж түргэн буюу удаан хэлбэрээр цус алдаж цусны ерөнхий хэмжээ, цусны улаан уураг багасах үзэгдлийг хэлнэ. Цус алдаж буй шалтгааныг олж тогтоон цус гарах замыг хаах асуудлыг шийдвэрлэх нь гол зангилаа болно.

Төмөр дутах хэлбэрийн цус багадах өвчин нь үндсэндээ шим тэжээл дутсанаас төмрийн агууламж багасах, төмрийг шингээн авах чадвар муудсантай холбоотой. Үүнд В12, навчны хүчил, төмөр агуулсан хоол, эм бэлдмэл хэрэгтэй. Хятад анагаах ухааны ёсонд хүнийг тэжээж амьдруулахад хий, цус хоёрыг нэн чухал гэж үзээд бие махбодын хийг тэтгэгч, цус төлжүүлэх үйлийн ажиллагаа хэвийн байснаар эрүүл, урт удаан амьдрах баталгаа гэж үзсэн байна. Цусны багадалтанд хятад эм хар тахианы бэлдмэл, ba zhen yi mu {八珍益母}, ren shen gui pi{人参归脾丸}  ван dan gui wan {当归丸} зэрэг эмүүд бий. Нэгэн туршлагат жорыг танилцуулвал dang shen党参, дан гүй {当归}, dai zhu {白术} тус бүр 12 г, рани, хуурсан чихэр өвс, түүхий гаа тус бүр 10 г, жүржийн хальс, шинцай тус бүр 6 г, цагаан хүн орхоодой 5 г-ыг 7 ширхэг улаан чавгатай буцалган хандалж 20 өдрийг нэг эмчилгээний хугацаа болгон уулгавал цусны даралт бага, төмөрлөг дутсанаас болсон архаг цус багадалтанд ихээхэн тустай. “Ардын эмчилгээний сонгомол жор эмхэтгэл”-ээс нарийн судалж болно.

Хэрвээ танд “Урт наслах арга зам” нийгэмлэгийн тэргүүн, “Найрам­дал” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухаа­ны док­тор Б.Намтай эмчийн зөвлөгөө таалагдсан бол  НАЙРАМДАЛ ЭМНЭЛЭГТ ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. Энд дарна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочид
2 р дугаар эмнэлгийн мэс заслын боол т хийдэг сувилагч мөнгө марль нэхээд байх юм
2018/09/21 202.21.97.90
зочид
өрхийн эмнэлгийг тариа тарих бариа засал хийх вакцин тарих зэргээр ажиллүүлах хэрэгтэй тэнд эмч нь огт мэдлэггүй нөхөд байх юм ажлаас нь халах хэрэгтэй
2018/09/21 202.21.97.90
зочид
13 дугаар маягт бол эрүүл мэндийн яамны хүнд суртал үндсэн хууль зөрчиж байна хүн өөрөө эмнэлгээ сонгох эмчээ сонгох эрхийг хааж боож хүний эрх зөрчиж байна
2018/09/21 202.21.97.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment