8o
Улаанбаатар хот
mobile menu

"Балдорж" шагналын эзэд тодорлоо

2018-09-20 09:06:56

"Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ" хэмээн нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж агсан хэлсэн билээ. Түүний нэрэмжит монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслол энэ жил арав дахь удаагаа өчигдөр болж өнгөрлөө.  Энэ жилийн "Балдорж" шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл ирсэнээс өнөөдөр шилдэгүүд шигшигдэн үлдэж шагналаа гардан авлаа. "Балдорж" шагналын шилдэг нийтлэлүүдийг танилцуулж байна. 

1. Х.Уянга "Өнөөдөр" сонин "Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл" цуврал сурвалжлага, "Амьдрал сайн уу" цуврал нийтлэл

2. Б.Ганзориг ТВ9 телевиз "Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл" цуврал нэвтрүүлэг, "Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн" телевизийн нэвтрүүлэг

3. Б.Энхмарт "Үндэсний шуудан" сонин "Бид болон монголын тал нутаг чамд хайртай" нийтлэл, "Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам" сурвалжлага

4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз "Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа" телевизийн цуврал нэвтрүүлэг

5. С.Батзаяа "Монголын медиа корпораци"  "Өв соёлгүй Монгол" цуврал нийтлэл, нэвтрүүлэг

6. Б.Солонго "Зууны мэдээ" сонин "Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё", "Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья" цуврал нийтлэл

7. З.Цэлмэг "Засгийн газрын мэдээ" сонин "Харилцуурын цаадах нулимс", "Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол" нийтлэл

8. Э.Хүрэлбаатар "Өдрийн сонин" сонин "Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр" сурвалжлага

9. Б.Алтанхуяг "Монцамэ" агентлаг "Аниргүйн гүн дэх цаг хугацаа", "Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, "Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш" нийтлэл

10.  Н.Хонгорзул "Блүүмбэрг" телевиз "Монголд үйлдвэрлэв" нэвтрүүлэг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл