8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд 3030 морин хуурч анх удаа хамтдаа хуурдав

2018-09-26 16:45:00

Монголд анх удаа 3030 морин хуурч нэг дор цугларч аялгуу яруу хөг эгшгээ өргөв. Завхан нутгийн хойморт хуурын чуулга  эгшиглэлээ. Өмнө нь Завхан аймгийн 999 морин хуурч нийслэлийн төв талбайд хуурдаж байсан бол дараа нь 2222 хуурч болж, өнөөдөр Завхан нутагт аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс цугласан 3030 хуурч хуурын аялгуу эгшиглүүллээ. Энэ удаа Завханы 29 сургуулийн 1000 гаруй хуурч, Орхон, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Нийслэлийн 7 дүүрэг, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС, Монгол Улсын Консерваторын хуурчид хөг ая нийлүүлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gg
Uneheer gaihamshig jil bur zunii ulirald zohion abaiguulj bgaarai Ene olon huuriin ayalguug sonsoh gej ochih humuus zunduu bgaa shuu
2018/09/27 202.179.11.10