8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-09-27 10:39:16

Хонь - (3/21-4/19) 

Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно. 

Үхэр - (4/20-5/20) 

Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагаас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна. 

Ихэр - (5/21-6/21) 

Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Арга эв нь олдохгүй байсан ажлыг ч хялбархан хийнэ. Ямар нэгэн зүйлийг шинээр төлөвлөх хэрэггүй. Шинэ эд зүйл, хувцас худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Хайр дурлалд сайн тул сэтгэлдээ тээж явдаг хүнтэйгээ уулз. 

Мэлхий - (6/22-7/22) 

Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд. 

Арслан - (7/23-8/22) 

Дотно харьцаа шалгуурт өртөнө. Бусадтай ойлголцоход амаргүй байх бололтой. Амраг тань үндэслэлгүй хардаж болзошгүй. Уурлахыг урьтал болголгүй учир зүйгээ олохыг хичээ. Хэн нэгэнтэй эв эвдэрсэн бол эвлэрэх оролдлого хийхдээ ер бусын сонин аргаар оролдоод үз. 

Охин - (8/23-9/22) 

Шинэ шинэлэг бүхэн дэмжигдэх өдөр. Аялал жуулчлалаар буюу албан томилолтоор явбал олз омогтой. Амьдралыг гэрэл гэгээтэйгээр харж сэтгэлээ сэргээ. Сайхан сэтгэгдэл төрүүлсэн учрал, хүмүүсийг талархан дурс. Шинэ мэдлэг боловсрол эзэмшихэд таатай. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна. 

Хилэнц - (10/23-11/21) 

Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ. 

Нум - (11/22-12/21) 

Бүх чухал ажлаа өдрийн 11 цагаас өмнө дуусга. Үүнээс хойш аз сорьсон алхам бүү хий. Ялангуяа санхүүгийн асуудалд хянуур, болгоомжтой байхгүй бол эвгүй байдалд орж магад. Өдөр тутмын ажилдаа илүү их чармайлт гарга. 

Матар -(12/22-1/19) 

Аливааг эхлүүлэх, үндэс суурийг нь тавихад сайн. Шинэ найз нөхөдтэй болох, эмчилгээ хийлгэж эхлэх, сурч боловсрох, аян замд гарахад сайн. Садан төрлийн харьцаа холбоо бэхжинэ. 

Бумба - (1/20-2/18) 

Идэвхитэй ажиллагаа амжилтад хөтлөнө. Хариуцлага үүрэн ажиллавал ажлын ихэнхийг нугалж, бусдад юу чаддагаа харуулж үнэлэгдэнэ. Өнөөдөр чухал өөрчлөлт гарч болзошгүй. Амьдралаа эргэн харж, алдаа оноогоо дүгнэн чухал шийдвэр гаргахад сайн. 

Загас - (2/19-3/20) 

Хүнд өдөр. Үг хэл,  яриагаа нягталж анхаар. Хожим бусдын “идэш” болох зүйлийг хэнд ч бүү ярь. Хамтын ажиллагаа, танил тал болох, бусад хүнтэй харьцахад таагүй. Ганцаар байж, бүх ажлаа цэгнэн, өнгөрсөн амьдралаа дугнэж үз. Аливаа асуудлаар шийдвэр гаргах хэрэггүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл